1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Сүхбаатарын районы ХЗЭ (Хувьсгалт Залуучуудын Эвлэл)-ийн хорооны дугуй зааланд залуу уран бүтээлчид цуглалаа. Их зовлон тоочлоо. Ер нь бүх юм хариуцлагаас шалтгаалж байгаа тухай би ярилаа. Ийм хариуцлага тооцдог байгууллага, сонинтой болох тухай би ярив. Их маргалаа.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өдөр ажил дээрээ байж байтал Сүхбаатар утасдлаа. Жумдааны гэрт очиж тэндээс залуучууд нийлж Зардыхан гуай дээр орлоо. Олон нийтийн холбоо байгуулахад юу анхаарах талаар ярилцав. Дараа нь Шүүх яамны сайд Ренчинтэй уулзлаа. Ренчин гуай бидэнд маш их урам өглөө. Дараа нь дугуй зааланд байгууллагаа яаж байгуулах талаар ярилцав. Олон зохиолч, эрдэмтэд оролцлоо. Их маргалаа. Тэмцэх цаг болсон тухай ганц дүгнэлтэд хүрлээ.

Дараа нь нэг зураачийн ажлын байранд очиж санаачлагч залуус ярилцав. Үүнээс өмнө Залуучуудын соёлын төвд хоёрдугаар зөвлөлгөөний төлөөлөгчдөд Жумдааны найруулсан “Эргүүлэг” кино үзүүллээ.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Хоёрдугаар зөвлөлгөөн ажлаа эхэллээ. Тэргүүлэгч, илтгэгчгүй эхэллээ. Өглөө үг хэлэхээр нэрээ өглөө. Үдээс хойшхи хуралдааны өмнө нэрээ асуусан чинь алга байв. Үдээс хойшхи хуралдааны үеэр Энхбаатар (МонЦаМэ) гарч үг хэлэв. Маш бүдэг ярилаа. Урьд орой нь бид хоёр тэднийд очиж хөтөлбөрийн төсөл ярьсан юм. Би тэр шөнө унтаагүй төсөл, хэлэх үгээ боловсруулж хоносон юм. Түүнийгээ хэлж байгууллагаа зарлах ёстой байлаа. Залуучууд маш сонирхож зарлахыг шаардаж байв. Хурал удирдаж байгаа хүнд бичиг өгөхийг далимдуулж тайзан дээр гараад “Нэгэнт энд гараад ирлээ үгээ хэлээд бууя” гээд үгээ эхэлтэл хурал удирдаж байсан хүн (Даваадорж. Жанцанноров) буухыг шаардлаа. Зөвлөлгөөний төлөөлөгчид үг хэлүүлэхийг шаардлаа. Ш.Гүрбазар үг

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Зөвлөлгөөний хоёр дахь өдөр. Салбар хуралдаан болов. Сэтгүүлчийнх дээр орж (жүжигчид байв) өөрийнхөө бодлыг овоо тодорхой хэллээ. Үдээс хойшхи хуралдаан тайван болж өнгөрлөө. Энэ хуралдаан дээр Сүхбаатар гарч үг хэлсэн юм байна. Би урьд нь андуурчээ. Энэ тэмдэглэлийг маш яаруу 12/4-ний өдөр бичиж байгаа юм. Зөвлөлгөөний төгсгөлд Алтангэрэл дарга (МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн. Сайд нарын Зөвлөлийн орлогч) үг хэллээ. Хөвсгөлийн тухай маргааны тайлал хийлээ. Уг нь бид Хөвсгөл нуурыг хамгаалж жагсаал хийхийг орой үдэшлэг дээр уриалах гэж байсан юм. Зөвлөлгөөн дуусангуут Алтангэрэл, Намсрай, Нарангэрэл (н. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Намын төв хорооны н/б дарга

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа ирлээ. Шинэ байгууллагын тухай бодлоос гардаггүй. Хэд хэдэн хүний утас авч Бямбасүрэн (Хариуцлагатай мэргэжил дээшлүүлэх институтын захирал) гуайтай яриахаар тортолцлоо. Орой редакцийн намын өргөтгөсөн хурал болж редакцийн шинэ зохион байгуулалтын тухай ярив. Би үзэл суртлын хэлтэст очихоор болов. Оройхон барилгын зургийн институт орлоо. Тэнд жаахан теннис тоглолоо. Тэгээд бид хэд хөтөлбөр боловсруулах гэж суулаа. Маш их маргацгаав. Сүүлрүүгээ яриа нийллээ. Бодсоныг бодвол маш хүнд ажил байж. Шөнө 04:00 өнгөрч байхад тарж амины такси авч гэртээ ирлээ. Гэрт бяцхан хэрүүл гарсан том хүүгийн тархи хөдөлсөн, жижиг нь гэдэс өвдсөн, бас шинэ диван авч тавьсан гээд олон зүйлийг би мэдэхгүй