1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа ирлээ. Шинэ байгууллагын тухай бодлоос гардаггүй. Хэд хэдэн хүний утас авч Бямбасүрэн (Хариуцлагатай мэргэжил дээшлүүлэх институтын захирал) гуайтай яриахаар тортолцлоо. Орой редакцийн намын өргөтгөсөн хурал болж редакцийн шинэ зохион байгуулалтын тухай ярив. Би үзэл суртлын хэлтэст очихоор болов. Оройхон барилгын зургийн институт орлоо. Тэнд жаахан теннис тоглолоо. Тэгээд бид хэд хөтөлбөр боловсруулах гэж суулаа. Маш их маргацгаав. Сүүлрүүгээ яриа нийллээ. Бодсоныг бодвол маш хүнд ажил байж. Шөнө 04:00 өнгөрч байхад тарж амины такси авч гэртээ ирлээ. Гэрт бяцхан хэрүүл гарсан том хүүгийн тархи хөдөлсөн, жижиг нь гэдэс өвдсөн, бас шинэ диван авч тавьсан гээд олон зүйлийг би мэдэхгүй явжээ. Манай хүмүүс Лхашид, Зардыхан нартай уулзжээ.

Дурсамж хуваалцах