1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өдөр ажил дээрээ байж байтал Сүхбаатар утасдлаа. Жумдааны гэрт очиж тэндээс залуучууд нийлж Зардыхан гуай дээр орлоо. Олон нийтийн холбоо байгуулахад юу анхаарах талаар ярилцав. Дараа нь Шүүх яамны сайд Ренчинтэй уулзлаа. Ренчин гуай бидэнд маш их урам өглөө. Дараа нь дугуй зааланд байгууллагаа яаж байгуулах талаар ярилцав. Олон зохиолч, эрдэмтэд оролцлоо. Их маргалаа. Тэмцэх цаг болсон тухай ганц дүгнэлтэд хүрлээ.

Дараа нь нэг зураачийн ажлын байранд очиж санаачлагч залуус ярилцав. Үүнээс өмнө Залуучуудын соёлын төвд хоёрдугаар зөвлөлгөөний төлөөлөгчдөд Жумдааны найруулсан “Эргүүлэг” кино үзүүллээ.

Тэр хооронд бид хөтөлбөрийн төсөл гаргах гэж нилээд мэрийлээ. Киноны дараа хөтөлбөрөө танилцуулж, байр цэвэрлэх болсон учир коридорт нилээд ярилцав.

Зураачийн байранд шөнө дөл болтол байж байгаад маргааш хоёрдугаар зөвлөлгөөн дээр зарлахаар тохирлоо. Үүнээс өмнө киноны дараа зарлаад залуучууд олигтой хүлээж аваагүй учир ёстой л шоконд орлоо. Би зарласан юм.  Нэгэнт хийж эхэлсэн зүйлийнхээ эцсийг үзэх ганц л бодол л байсан юм. Ихэнх хүмүүс дэмжиж байгаа боловч нэг л зай бариад байх юм.

Дурсамж хуваалцах