1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө шууд явж БХЯам орж Баярмагнай хурандаатай холбоо барилаа. Орой уулзая гэсэн юм. Холбооныхоо талаар нилээд ярилаа. Бас ч сургамжтай үг хэлж байна. Ер нь бидний зорилго зөв гэдгийг ойлгов. Ажил дээрээ ирвэл Бат-Орших дуудлаа. Эвлэл, ажил, холбоо гэсэн асуудал гарч ирлээ. Энэ 3 хоорондоо зөрчилдөж байгаа талаар ярилаа. Нөхөдтэйгээ ярьж байж болъё гэж тохиролцов. Орой Энхтүвшин лүү утасдаж хоёул Зориг руу очлоо. Зориг алга байв. Бошигт холбоо барьж орой тэнд уулзахаар тохиролцов.

Нэгдэлийн гишүүд рүүгээ очиж баахан ярилаа. Тэгээд Бошигтынд ирж өдрийн асуудлыг ярилцав. Ер нь ажил, эвлэлээ орхих нь зүйтэй боллоо. Жаргалсайхан ирлээ “Буян”. Бидэнд туслахаар болов. Баасан ирлээ. Хэсэг ярьж байгаад тодорхой зүйлүүд тохироод гарлаа.

Орой гэртээ ирвэл конфликт болж магадгүй байв. Энд би бүгдэд буруутай. Би амин хувийн төлөө яваагүй гэдгийг хүмүүс ойлгоосой. Ч.Энхээ өргөдөл захиа өгчээ. Түүнийг уншлаа. Сонин баримт юм.

Дурсамж хуваалцах