1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа ирлээ. Цэргийн хэвлэх үйлдвэрийн намын хорооны даргатай уулзаж ажилчидтай нь МАА (Монголын Ардын Арми)-ийн Утга зохиолын нэгдэл, Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөний төлөөлөгчидтэй уулзалт хийх боллоо. Дор Соёл хүмүүжлийн танхимийн түлхүүр гуйж авч Зохицуулах зөвлөлийн гишүүдийн 19:00 болоход ирэхэд нь бэлтгэв. Бид нилээд удаан ярилцлаа. 17-нд жагсаал хийх асуудлын төсөл гаргаж хэлэлцүүллээ. Орой Зөвлөлтийн “Время”-гаар 10-ны цуглааныг харуулж биднийг холбоо байгуулсан тухай зарлалаа. Бид бүгд үзлээ. Нинж бид хоёр сэтгүүлч оператор хоёрлуу нь утасдаж баярласнаа илэрхийллээ. Орой шөнө гэртээ. Гэрийн болон хадмын эхнэрийн драм эхэллээ. Хүүхэд өвдөөд бас сандаргах бололтой. Хөөрхий тэд тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх билээ дээ!

Дурсамж хуваалцах