1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Эрхлэгчтэй уулзаж армиас халагдах, ажлаас гарах хүсэлтээ тавилаа. Редакцийн нөхөдтэй ярьж шийдвэрлэхээр боллоо. – Нэгдэх өдөр. Эрхлэгч намайг ойлгож байна. Нэргүй.О орж ирж халагдах асуудлыг эрс эсэргүүцлээ. Ухуулах ойлгуулах гээд барах шинж алга. Би үнэхээр өөр замгүйгээ, ганц зөв зам сонгосноо мэдэж байна. Б.Эрдэнэбаатар ирж бас байхыг ятгалаа. Орой нөхөдтэйгээ уулзаж ярилцлаа. Хүмүүс в тени (сүүдэрт) байхыг зөвлөж, идэвхитэй оролцохоо боль гэлээ. Орой МАХ (Монголын Ардчилсан Холбоо)-ны зохицуулах зөвлөл цуглаж ерөнхий зохицуулагч (далд) Бошигт, (ил) Зориг, дэд зохицуулагч Энхтүвшин нарыг нууц санал хураалтаар сонгов.

Дурсамж хуваалцах