1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа ирчихээд шууд төв номын санд очлоо. Тэр засвартай байв. УБ хотын төв номын санд ирж Лит газета – 1988-1989 хоёрыг эргүүлж Латвийн сайн дурын байгууллагын “Сайдис” программыг эрээд олсонгүй. Уг нь Зардыхан гуай тэгж зөвлөсөн юм. Тэндээ сууж програмаа бичлээ. 14:00 цагийн үед Залуучуудын соёлын төвд ирж тэндээ коридоорт сууж жаахан биччихээд 16:00 цагаас цугласан хүмүүстэй уулзахаар орлоо. Хөтөлбөр дүрмээ уншиж танилцуулав. Боловсроогүй байгаа талаар шүүмжлүүллээ. Залуучууд их дэмжиж байв. Бид санаагаа хэлж нилээд удаан ярилцлаа. МХЗЭ-ийн ТХ-ны н/б дарга Даваадорж санал бодлоо хэлэв. Эвлэлийн ажилтнууд дэмжлээ. Дараа нь бүрэн хөтөлбөр боловсруулах комисс үлдэж хэсэг яриад тус тусдаа боловсруулж ирж нэгтгэж ярихаар тохиров.

Дурсамж хуваалцах