1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Дуут хэлбэрээр сонсох
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажил дээрээ хэсэг суугаад НАХЯ (Нийгмийг Аюлаас Хамгаалах Яам)-наас уулз гэснээр тийш очив. Тэгтэл өгсөн утас нь Хөдөлмөр сониных байж. Тэндхийн сэтгүүлчид тоглосон бололтой. Тэнд Сүхбаатартай таарлаа. Хоёуул явж Бямбасүрэн гуайтай уулзав. Маш их эрдэмтэй сайхан сэтгэлтэй хүн байв. ШУТСО-ны номын санд ирж Лит.Газета – 1988, Ленинградская правда – 1989-ийн подшивкаг үзэх гэсэн боловч удаан хүлээлгэсний эцэст байхгүй гэж хариу өглөө.

Буцаж институт орж нөгөө хэдтэйгээ уулзлаа. Би хөтөлбөр боловсруулахаар болж тарцгаав.

Дурсамж хуваалцах