1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө МААУТГ-ын даргатай Армийн ХЗЭ (Хувьсгалт Залуучуудын Эвлэл)-ийн хорооны товчооны гишүүд уулзлаа. Ванчиндорж дарга сүүлийн үед армийн хэмжээгээр харилцааны зөрчил ихсэж, хурцдаж байгаа талаар ярьж ХЗЭ-ний хорооноос тодорхой ажил зохиохыг шаардлаа. Бид өөр өөрсдийн саналыг ярив. Орой Баттогтохтой уулзав. Мягаа дэвтэр авч ирж өглөө.

“Бидний хууль ямар байх вэ?” гэсэн телевизийн ярилцлагад орлоо. 3 цаг гаруй гэрэлд шарагдлаа. Уг нь өнөө орой “Ардчилсан холбоо” 18:30-д цуглаж төсөл ярилцах ёстой байсан юм. Тэр ч өнгөрлөө. Бидний залуучууд юуг эрмэлзэж зүтгэнэ вэ? Миний хувьд мэргэжил, ажил, өмсөх зүүх, авгай хүүхэд цөм байна. Гэтэл сэтгэл зүрх минь олны төлөө шаналж, шархалж, сэдэрч явна. Хүмүүс нэг л ойлголцохгүй юм. Олон жил хэв загварт амьдралд баригдаад ирэхээр ч аргагүй биздээ. Хүн үүссэн цагаас зөрчил үүсэж, зөрчлөөс хөгжил бий болж өдий хүрчээ. Нэг хүний хөгжил хувийнх биш нийгэмчлэгдэж буй нь өнөөдөр харагдаж байна. Тиймээс бидний өөрчлөн байгуулалтыг дэмжсэн түүнийг өөрийн оронд хийх оролдлого, ухамсарт үйл ажиллагаа дэлхийн соёл иргэншилд оруулж буй хувь нэмэр, эв хамтын хүчийг шүтсэн ард түмнийг дэмжиж байгаа интернационалч тусламж юм.

Дурсамж хуваалцах