1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Ажлын өдөр хэвийн өнгөрлөө. Хэсэг утасдаж, юм бичиж, уншиж байтал өдөр өндөрлөжээ. Очирбат ирж уулзлаа. Орой 18:30-д Бар Зур (Барилгын Зураг)-ийн төв институтын байранд холбооныхон (40 гаруй хүн) цуглаж ярилцлаа. Энхбаатар хөтөлбөрөө танилцуулав. Боожоо, Бошгот нар жаахан сургааль айлдлаа. Бүтэн сайн өдөр хийх анхны цуглааны (жагсаалын) тухай, зохион байгуулах талаар тодорхой ярилцлаа. Лозун, хамгаалалт, хэлэх үг, хүн гээд олон асуудал гарлаа.

Өрнөд Европын социалист орнуудад ялангуяа Герман, Чехословак, Унгар, Польш, Болгарт болж буй жинхэнэ хувьсгалт үйл явцын гэрэл гэгээ Азийн төвд тусах боллоо. ЗХУ-д болж буй өөрчлөн байгуулалтын илч манай зогсонги байдлыг бөөрнөөс нь борлуулж эхэллээ. Гэтэл Монголд маш хүнд, ихэнхи нийгмийн харилцаанд хямрал үүсээд байхад залуучууд дуугуй суух нь гэмт хэрэг. Тэмцэх л хэрэгтэй байна.

Дурсамж хуваалцах