1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өдөржин ажил дээрээ байлаа. Эрхлэгчтэй дээрээс хурандаа Дашзэвэг ярьж жаахан шахалт үзүүлсэн бололтой. Жаахан баньд минь хэлмэгдэвдээ гэж эрхлэгч санууллаа. Хамгийн дээд давхаргаас доод удирдлага хүртлээ улс оронд үнэхээр хувьсгал хэрэгтэй байна гэдгийг ойлгоогүй бололтой. Залуучуудын эвсэл хөдөлгөөнд нүүрэн дээрээ тал засаад цаанаа ясы нь хусаж байгаа юм шиг эмзэглэж байна. Шууд захиргааны аргаар дарах ч хандлага гарч магадгүй нь. Өдөржин идэвхтний захидал ялгалаа.

Ойрын үед нилээд хүйтрэх бололтой. Орой монуминталь чимэглэлийн байранд очиж нилээд ярилцаж ажил шийдлээ. Зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ. Мөнгө нийлүүлж даавуу авахаар боллоо. Би сигналтай байв.

Дурсамж хуваалцах