1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө 10 цаг өнгөрөөж гэрээс гарлаа. Дуурийн театрын хажууд хүн ирэхгүй жавартай байв. Цуглаан 12:00 14:00 хүртэл үргэлжиллээ. Бараг 1000 гаруй хүн цугласан болов уу. Улаанбаатар хотод байдаг бүх орны элчин сайдын яамныхан, хэвлэл мэдээллийн агентлагыхан, яам тамгын сайд дарга нар, хэлтсийн эрхлэгч нар ирж ажилласан бололтой. Цуглаан зохион байгуулалтын хувьд тааруу эмх замбараатай боллоо. Сүхбаатар, Бат-Үүл бас бус хүмүүс ярих ярихгүй зүйл ярилаа. Мөн тодорхой нэр цохож (Даш, Мянганбаяр, Түмэндэлгэр) гээд шүүмжиллээ. Энэ бол нэг ололт. Дараа МУИС-ын байранд цуглаанаа дүгнэж ярив. Орлон ажиллах хүмүүсийг тогтлоо. Гэртээ ирж хэсэг юм угаалаа. Нилээд ядарч байгаа бололтой. Өдөрт 14-18 цаг ажиллах үе ойрын хоногуудад олон байлаа. Орой Цаг үе үйл авдлаар цуглааны талаар ярилаа. Хамгийн гол нь үнэн ярив.

Дурсамж хуваалцах