1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө АИХ-ын хөдөлмөрчдийг хүлээн авах байранд АИХ-ын тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ц.Готов манай зохицуулах зөвлөлийг хүлээж авлаа. Бид өргөдөлөө өргөн барив. Нилээд ярилаа. Готов гуай ойлгохгүй бид ойлгуулах гэж нилээд үзэв. Эндээс шууд явж УТГ (Улс Төрийн Газар)-ын дарга хо/ген (хошууч генерал) Ц.Ванчиндоржтой уулзлаа. Нилээд ярив. Би биенээ гайгүй олголцлоо. Өргөдөл гаргаж энгийн болох талаар ярихаар шийдлээ. д/х Пүрэвжавтай уулзаж энэ тухайгаа хэлэв. Редакцид ирвэл хошууч Сумъяа нилээд ууртай байв. Уг нь би өчигдрийн цуглаанд оролцох ёсгүй байсан юм.

Эрхлэгч, нарийн бичгийн дарга нарт байдлыг танилцуулав. Орой бид (МАХ) дугуй зааланд уулзлаа. Ирэх цуглааныг ямар сэдвээр хийх талаар тохиролцох боллоо. Нилээд удаан маргалдлаа. Тусгай хангамжийн сэдэв хөндөхөөр болов. Нэг л зохион байгуулалт муу болж эхэллээ. Энэ бол хүч сулрахын тэмдэг. Өнөөдөр цалин буув.

Дурсамж хуваалцах