1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Шинэ жилийн анхны өдөр. 27 нас хүрлээ. Орчлонд амьдрах хугацаанаас 27 жил хасагдлаа. Одоо хэдэн жил ч амьдрах юм билээ дээ! Энэ хооронд би юу хийж амжив даа. Юу ч хийж чадсангүй. Амьдралыг дахиж эхлэхгүй нь хэцүү юм. Телевиз үзэж өдөр өнгөрөөлөө.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Анхны ажилын өдөр. Онц хийсэн зүйлгүй өдөр өнгөрөв. Орой МУИС орлоо. Тэнд нөхөдтэй уулзав. Баахан ярилаа. Нэг шоу хийх талаар тохиров. Би сонин цуглаан хоёрыг гардах хэрэгтэй болох нь. Эртхэн тарлаа.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө Геологийн төв лаборатори орж Болороогийн өргөдлийг хүргэж өгөв. Өрөөнийхөнтэй нь уулзлаа. Батмөнхтэй бага зэрэг ярив. Офицеруудын ордон очиж 5 дугаар сард болох арми сурталчилах арав хоногийн талаар ярив. Энэ арга хэмжээг зохион байгуулах комиссын даргаар нь Махбариад генерал томилогджээ. Чойжилтой Баянгол орж хуйцаа авч идлээ. Залуучуудын үнэн орж Даваадоржтой уулзлаа. Орой нэгдэл хичээллэв. Авирмэд, Мягмаржав хоёр байлцлаа. Төлөвлөгөө хэлэлцэж, шүлэг ярьж нэлээд суулаа.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Шинэ сонин уншив. 120 дугаар анги руу ярьж хагас сайнд очих унаа тохирлоо. Орой МУИС орж ойрын зорилтоо ярилцав. Сониныхоо материалыг цуглууллаа. Энхтүвшин туршилт явуулав. Аливаа асуудлыг бүгд ярьж шийдвэрлэх нь ачтай тустай гэдэг нь ойлгогдов. Их хурлын өмнө, хойно хоёр удаа цуглаан зохион байгуулах боллоо. Маш шийдэмгий эрс цуглаан хийх нь зөв юм. Бидэнд их хүч, нөөц, бололцоо байгааг одоо улам улам ойлгох боллоо. Ганцхан иргэнлэг зориг, ухаан хоёр хэрэгтэй болжээ.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өдөр хэвийн өнгөрлөө. Бат-Үүл ирэв. Хэдэн сэтгүүл өглөө. Бид хоолонд оров. Орой МУИС орлоо. Бидний тамга, данс, орон байрны асуудлыг шийдвэрлэж өгөхгүйг аль болохоор хичээж байгаа бололтой. Дээрээс бүх намын байгууллагад тэд хамгийн үл бүтэх хүмүүс. Дэмжиж болохгүй, хол явах хэрэгтэй гэж зөвлөж байгаа гэнэ. Бидэнтэй уулзсан тусалсан нэгийг хавчиж шахалт үзүүлж, уулзах гэж байгаа хүнд анхааруулж ер нь эсрэг үйлдлийг мундаг сайн хийж байгаа аж. Шоу-гийн асуудлыг цаанаас боон хааснаас бас бүтэх нь өнгөрч байгаа бололтой. Би орой 16:00-д гутлын үйлдвэрийн “Арьсимпекс” фирм орж тэндэхийн инженер техникийн залуучуудтай уулзлаа. Маш сүрхий асуулт тавьж байв. Нилээд ярьсны эцэст ойлголцлоо. Маш

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө Баярмөнхтэй цуг 120 явлаа. Офицеруудын машинаар. Тэнд хүйтэн байв. Хүн амьтантай уулзаад баахан гүйлээ. Овоо ч ажил бүтээв. Өдөр хооллолоо. Тэдний офицер цэргүүд цугларч нилээд ярилаа. АХ (Ардчилсан Холбоо)-ны тухай нилээд асууж байв. Жин бангий нь тохируулж ярилаа. Мөн хуарангийн танхайрлын тухай ярив. Армийн зохиолчдын нэгдлийн гишүүд ирж уулзалт зохиолоо. Аятайхан болов. Армийн тухай бодоход хэрэгцээтэй үед тэд ард түмнийхээ талд орох юм. Харин НАХЯ (Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам) тухай удирдагч намыг хамсаалж үхтэлээ тэмцдэг аж.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө босож телевизор хэсэг үзэв. Зах костюм пиджак авахаар ээж, Одгэрэл хоёртой явлаа. Эрээд эрээд таарч тохирох юм олдсонгүй. Манай зах овоо баян юм. Харин дэлгүүрийн лангуу хэрэгтэй зүйлээр хоосорсон тул зах дээр тэр бүхэн 2 дахин илүү үнээр гүйж байна. Хоногоо өнгөрөөж ядсан нь улам ядуурч дамын наймаа хийж бусдыг шулж байгаа нь улам баяжиж амьдралын контраст улам тод харагдах боллоо. Бидний шүтэж байсан, харин хүнлүүгээ чиглэхгүй нийгэм хямарч мөхөх рүүгээ ойртож байна уу даа! Шинэ маягийн мөлжлөгийн энэ жарныг хойч үе минь юу гэцгээх бол. Олонх нь цөөнхийн төлөө ясаа гартал ажиллаж хийсэн зүйлээ минийх биш нийгмийнх гэж

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа очлоо. Летучек хийлээ. Халуухан яриа боллоо. Мөн хүмүүсийн хийх ажил, хийсэн ажлыг сонсов. Өрөө байрны солио сэлгээ хийгдэв. Бат-Үүлийнд очиж цай уулаа. Ер нь армиас гарах өргөдлөө ойрын үед бичих нь чухал юм. Асуудал ямраар ч эргэж болох нь. Өнөөдрийн Залуучуудын Үнэнд бидний тухай 4 хүний бичсэн зүйл гаржээ. Бодож, санаа авч ажиллах хэрэгтэй юм. Орой бас л цугларлаа. Бидний тухай “Нью Йорк таймс” сонины 90 оны 1-р сарын 5-ны дуугартаа бичжээ. Мөн Япон, Солонгос, дэлхийн бараг бүх агентлагаар тарсан бололтой. Одоо бид өөрсдөө тэмцэхгүй бол бидэнд хэн ч туслахаас өнгөрчээ. Одоо хүчээр үзэх шаардлагатай боллоо. Бид цугдааныг дараачийн

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өнөөдөр хүйтэн байв. Дараагийн үйл ажиллагааны тухай төлөвлөгөө боловсруулаад Бат-Үүлийнд очив. Бат-Үүлтэй хэсэг ярьж Пионерын ордон ШУТСО зэргээр очив. Иргэж ажилдаа ирж эрхлэгчтэй уулзлаа. Нилээд удаан ярив. Өөрчтлөлт шинэчлэлтийг зүрхээрээ мэдэрсэн үүнийг хүсэж буй хүн цөөн байгаа бололтой. Хэн зөв, хэн буруу бодож явсныг амьдрал харуулах нь лавтай. Орой МУИС орлоо. Гутлын үйлдвэрийн хэсэг хүн ирлээ. Бид нилээд ярилцав. Ажилчин хүмүүс биднийг бүтэн өгүүлбэр хэлээгүй байхад ойлгож байна. Дараа нь би төлөвлөгөө танилцууллаа. Санал хоёр хуваагдаж эсрэг тал санал хураалтаар яллаа. Ингээд ирэх бүтэн сайн өдөр цуглаан хийх шийдвэр гаргалаа. - Бид бэлдэж амжихгүй бэлтгэл муу цуглаан болвол хүн түлхэнэ,

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө сонины нэг материал бэлдлээ. Эрдэнэбаатар утсаар ярьж ММЭК (Мод Модон Эдлэлийн Комбинат)-ын Нохойжавтай ирлээ. Даваадорж орж ирэв. Бид хоорондоо нилээд ярив. Өдөр хоолонд орчихоод Гомбосүрэн, Загдсүрэн хоёрт нэгдлийн хичээлийг даалгаад гараад ирлээ. Хувцасаа сольж орой танилцуулах цуглааны төслийн боловсруулаад 4 зам орлоо. Тэндээс Эрдэнэбаатартай цуг ММЭК-руу очиж тэндхийн хөдөлмөрийн хамт олны зөвлөлийн хуралд суув. Нохойжав гэдэг ажилчныг үйлдвэрийн даргад нэр дэвшүүлсэн тухай авч хэлэлцлээ. Олонхын саналаар тэр хүнийг оруулахгүй болов. Үйлдвэрийн даргыг ТХ (Төв Хороо) Яам хоёр нь баталдаг юм байна. Сонгууль автоматчиски явагдлаа гэж нэг ажилчин хэлэв. ХХОЗ (Хөдөлмөрийн Хамт Олны Зөвлөл)-д ажилчны төлөөлөгч цөөн байсан учир Нохойжав

1 2 3 4