1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өдөр хэвийн өнгөрлөө. Бат-Үүл ирэв. Хэдэн сэтгүүл өглөө. Бид хоолонд оров. Орой МУИС орлоо. Бидний тамга, данс, орон байрны асуудлыг шийдвэрлэж өгөхгүйг аль болохоор хичээж байгаа бололтой. Дээрээс бүх намын байгууллагад тэд хамгийн үл бүтэх хүмүүс. Дэмжиж болохгүй, хол явах хэрэгтэй гэж зөвлөж байгаа гэнэ. Бидэнтэй уулзсан тусалсан нэгийг хавчиж шахалт үзүүлж, уулзах гэж байгаа хүнд анхааруулж ер нь эсрэг үйлдлийг мундаг сайн хийж байгаа аж. Шоу-гийн асуудлыг цаанаас боон хааснаас бас бүтэх нь өнгөрч байгаа бололтой. Би орой 16:00-д гутлын үйлдвэрийн “Арьсимпекс” фирм орж тэндэхийн инженер техникийн залуучуудтай уулзлаа. Маш сүрхий асуулт тавьж байв. Нилээд ярьсны эцэст ойлголцлоо. Маш шийдэмгий эрс тэмцэлийг тэд шаардаж байна. Нэг үгээр хэлбэл шууд улс төрийн шинэчлэл хийхийг. Бидний бэлтгэл мөн олон нийтийн хувьсгалч ухамсар муу байгаа тохиолдолд яах вэ?

Дурсамж хуваалцах