1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа очлоо. Летучек хийлээ. Халуухан яриа боллоо. Мөн хүмүүсийн хийх ажил, хийсэн ажлыг сонсов. Өрөө байрны солио сэлгээ хийгдэв. Бат-Үүлийнд очиж цай уулаа. Ер нь армиас гарах өргөдлөө ойрын үед бичих нь чухал юм. Асуудал ямраар ч эргэж болох нь. Өнөөдрийн Залуучуудын Үнэнд бидний тухай 4 хүний бичсэн зүйл гаржээ. Бодож, санаа авч ажиллах хэрэгтэй юм. Орой бас л цугларлаа. Бидний тухай “Нью Йорк таймс” сонины 90 оны 1-р сарын 5-ны дуугартаа бичжээ. Мөн Япон, Солонгос, дэлхийн бараг бүх агентлагаар тарсан бололтой. Одоо бид өөрсдөө тэмцэхгүй бол бидэнд хэн ч туслахаас өнгөрчээ.

Одоо хүчээр үзэх шаардлагатай боллоо. Бид цугдааныг дараачийн долоо хоногт хийх хийхгүй тухай халуухан ярилцав. Үнэхээр бэлтгэл тааруу буй үед заавал цуглаан гэх шаардлага алга. Одоо олныг өөртөө татах шаардлагатай байна. Эсрэг талын давшилт эхэллээ. Эвлэлин төв хорооноос бидэнд аль болох байр олгохгүй байх, олон хүн хамарсан бидний эсрэг ухуулга явуулах, бидний хийгээгүй, хэлээгүйг хийсэн хэлсэн болгож гүтгэж гуйвуулж ярих ажил явуулж эхэллээ. Нямгаваа ирлээ. Бидэнд уурлаад гараад явчихав. Та нар хүнд сурталтай байна, хүн хүндэлсэнгүй гээд баахан туйллаа. Тэгээд яриа тохирохгүй нь гээд ориход гарав.

Дурсамж хуваалцах