1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өнөөдөр хүйтэн байв. Дараагийн үйл ажиллагааны тухай төлөвлөгөө боловсруулаад Бат-Үүлийнд очив. Бат-Үүлтэй хэсэг ярьж Пионерын ордон ШУТСО зэргээр очив. Иргэж ажилдаа ирж эрхлэгчтэй уулзлаа. Нилээд удаан ярив. Өөрчтлөлт шинэчлэлтийг зүрхээрээ мэдэрсэн үүнийг хүсэж буй хүн цөөн байгаа бололтой. Хэн зөв, хэн буруу бодож явсныг амьдрал харуулах нь лавтай. Орой МУИС орлоо. Гутлын үйлдвэрийн хэсэг хүн ирлээ. Бид нилээд ярилцав. Ажилчин хүмүүс биднийг бүтэн өгүүлбэр хэлээгүй байхад ойлгож байна. Дараа нь би төлөвлөгөө танилцууллаа. Санал хоёр хуваагдаж эсрэг тал санал хураалтаар яллаа. Ингээд ирэх бүтэн сайн өдөр цуглаан хийх шийдвэр гаргалаа. – Бид бэлдэж амжихгүй бэлтгэл муу цуглаан болвол хүн түлхэнэ, ард түмнийг өөрсдөөсөө холдуулна гэж би бодож байсан юм. Гэтэл бид үнэхээр яарах шаардлагатай болжээ. Цуглаан хийх тухай тохирч ард олондоо хүргэх бичиг үйлдэж тараах болов.

Дурсамж хуваалцах