1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө сонины нэг материал бэлдлээ. Эрдэнэбаатар утсаар ярьж ММЭК (Мод Модон Эдлэлийн Комбинат)-ын Нохойжавтай ирлээ. Даваадорж орж ирэв. Бид хоорондоо нилээд ярив. Өдөр хоолонд орчихоод Гомбосүрэн, Загдсүрэн хоёрт нэгдлийн хичээлийг даалгаад гараад ирлээ. Хувцасаа сольж орой танилцуулах цуглааны төслийн боловсруулаад 4 зам орлоо. Тэндээс Эрдэнэбаатартай цуг ММЭК-руу очиж тэндхийн хөдөлмөрийн хамт олны зөвлөлийн хуралд суув. Нохойжав гэдэг ажилчныг үйлдвэрийн даргад нэр дэвшүүлсэн тухай авч хэлэлцлээ. Олонхын саналаар тэр хүнийг оруулахгүй болов. Үйлдвэрийн даргыг ТХ (Төв Хороо) Яам хоёр нь баталдаг юм байна. Сонгууль автоматчиски явагдлаа гэж нэг ажилчин хэлэв. ХХОЗ (Хөдөлмөрийн Хамт Олны Зөвлөл)-д ажилчны төлөөлөгч цөөн байсан учир Нохойжав ялагдал хүлээлээ. Дараа нь мебелийн үйлдвэрийн машин II цехийхэнтэй уулзаж холбооныхоо тухай ярив. Ажилчид маш аятайхан хүлээж авлаа. Их дэмжиж байна. Тавдахь өдөр эргэн уулзахаар болов. Эрдэнэбаатар бас бус зүйл ярилаа.

19:00 өнгөрч байхад МУИС-д ирэв. Нилээд ярилцаж шинэ санаа оноо нэмэрлэсний дараа цуглааны ерөнхий хөтөлбөр, уриа босож ирлээ. Бид ажилчдын гүнд орж тэдний амьдралыг мэдмээр байна. Ажилчин, сэхээтэн, малчин нийлж нэгдэж чадвал зорилго биелэнэ.

Дурсамж хуваалцах