1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө гаръя гэж бодтол пап пальтоогоо өмсөөд явчиж. Өдөржин хүүхдээ харж өнжив. Өчигдөр орой сууж жаахан юм бичлээ.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө эмчид дуудлага өгч эм бичүүлж авлаа. Эрдэнэ ханиад хүрсэн бололтой. Амцилин олдсонгүй. Редакциар орлоо. Чойжилтой бага зэрэг ярив. Хэвлэлээ авлаа. Түвшин, Зориг, Бошигт болон бусад нөхөдтэй уулзлаа. Энхтуяатай уулзлаа. 2 машин авахыг нэг хүнд даалгав. Арслангийнд очлоо. Гэртээ ирж Дашдоржид сонины материал өгч явууллаа. Найнаатай цуг вокзал оров. Купенд суув. Орой купены нөхөдтэй хэсэг ярилаа.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө Эрдэнэт ирхэд Бал Заяа хоёр тослоо. Балынд орж цай уучихаад Горняк орж нөхөдтэй уулзлаа. 14:00-д ТЭЦ (Тепловой Электро Станц) орж, 16:00-д БУК (Барилга Угсралтын Комбинат) орж ажилчидтай уулзаж ярилцав. Яриа тун амжилттай боллоо. Балынд ирж цай уучихаад орой Горняк орж маргаашийн цуглаанд бэлдэж хүмүүсийн үгийг сонслоо. Автобус зогссон учир Бал бид 2 Хар ахынд алхаж ирэв. Шөнө 04:00 хүртэл ярьж суулаа.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө Очирлхагва ах Бадрах бид 3 ээжийнд ирлээ. Ээжийгээ үзээд их өрөвдлөө. Баяраа, том ах, Бадрах бид 4 цуглаан болох газар ирэв. Би үг хэлэхээ болив. Цуглаанд мянга шахам хүн оролцлоо. Туршлагагүйтэж л байна. Төгсгөл сайн болсонгүй. Эрдэнэтийн радиогийн сурвалжлагчтай уулзав. Салбар зөвлөлийн нөхөдтэй амин яриа өрнүүлэв. Цуглааны төгсгөлд үнэртүүлсэн нөхөд ирж тааламжгүй яриа үүслээ. Маш яарч бичлээ. Орой Баяраатай ээжийнд ирлээ.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө 6 өнгөрөөж бослоо. Орой ээжтэй бага зэрэг ярилаа. Яриад л ээжийнхээ хажууд баймаар санагдана. Гэвч ажил их байна. АБК (Административно Бытовой Корпус) 06:50 автобусаар орж Ганболд, Баттогтох хоёртой цуг зарим шаардлагатай хүмүүсийг олж уулзлаа. Тооцоолон бодох ИТА (Инжинер Техникийн Ажилтан)-уудтай уулзлаа. Маш сайхан яриа боллоо. ГОК (Горно Обогатительный Комбинат)-ын ерөнхий захирал Ш.Отгонбилэгтэй уулзаж маргааш тухтай ярихаар тохиров. АБК (Административно Бытовой Корпус)-ийн гуанзанд орлоо. 14:00-ийн автобусаар город орлоо. Хотын АБХГЗ (Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаа)-ны дарга Тогоочтой уулзъя гэсэн боловч чадсангүй. Балынд очиж жаахан хэвтэх гэсэн нойр хүрдэггүй. Толгойгоо угаалаа. 18:00 цагаас Горняк соёлын ордонд УБҮ (Уулын Баяжуулах Үйлдвэр) ажилчид, ИТА-нуудтай

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө 07:00 босч 07:30 автобусаар АБК (Административно Бытовой Корпус) гарлаа. Отгонбилэгтэй уулзах гэж удаан хүлээв. Маш завгүй байх юм. Энд Шарынголоос яваа Зэрэгийн харъяат Баттай тааралдав. Отгонбилэгтэй цаг гаруй ярилцлаа. Яриа зүгээр болов. Цай уулаа. Тэр хэдэн зүйл санууллаа. (гурав дахь оронд ашиглагдахаас, ажилчин ангиас хөндийрөхөөс, ганц идейтэй байхаас…) Дараа нь РМЗ (Ремонто Механический Завод) орлоо. Тэнд ажилчдын хүсэлтээр цайных нь цагаар ярилцав. Цайллаа тэдэнтэй хамт. Хэдэн жилийн өмнө би энэ байгууллагад ажиллаж байв. Буцаж АБК (Административно Бытовой Корпус) орж автобусаар город оров. Тогоочтой уулзах гэсэн байсангүй. Энхтайвантай уулзаж Горнякийн бага зааланд гэж зар тараалгах болов. Дараа нь хивсний үйлдвэр явлаа. Дэлгэрцэцэг

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө босож цай ууж, толгой идлээ. Сүү амсаад ээждээ үнсүүлээд гэрээсээ гарав. Ээж минь олон олон жил хүүгээ угтаж үдэж урт удаан наслаарай. Шүлэг бичмээр санагдаж байвч цаг олдохгүй юм. Очирлхагва ахынд ирж хоёул захиргаа орлоо. Тогооч даргатай уулзаж чадсангүй. Энхтайван, Зориг, Баттогтох бусад нөхөдтэй уулзав. Санаа оноо хэллээ. Ах “Чайка” машин олсон байв. Батлүндэн бид 3 машинаар явав. Балынхаар замдаа дайраад Говил орлоо. Өнөөдөр БХЯ-ны сайд дивизэд ирж буй сураг сонссон юм. Сайд ирсэн байв. Пропускаа үзүүлээд орлоо. Лхажавтай уулзлаа. Нилээд хүлээв. Дивизийн удирдлага сайдад ажлаа танилцуулж байв. Рэнцэннацаг хурандаатай уулзаж хэд хоногийн өмнө болсон цугларалт дээр миний тухай хэлсэн

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө эрт хотод ирэв. Вокзалын ресторанд Лүндэн бид 2 хооллов. Гэртээ ирэхэд 2 хүү Болороо гурвуул ханиад хүрчихсэн байв. Ажил гэж толгойтой үснээс их. 2.18-нд их хурал болох гээд байдаг. Хүүхэд ийм яах вэ? Ёстой дор газар хатуу гэгч л болох нь. Ажил амжуулахаар 2-ул гарлаа. Лүндэн бид 2 их сургууль ороход хэн ч байсангүй. Зоригтой утсаар ярьж хотын захиргаа оров. Зориг Нинж бид 3 Мөнхжаргал дарга дээр орлоо. Хулын байр болон бусад шаардлагатай зүйлийн талаар ярилцлаа. Данс мөн ярив. Лүндэнд материал олж өгч чадсангүй. 21-ний хагас болоогүй байна. Лүндэнтэй буцаж гэртээ ирээд буцаалаа. Хэвлэл бас бүтэхгүй болжээ. Сайн юманд саад

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Үдээс урагш гэртээ байж байгаад МУИС орлоо. Энхтүвшинтэй уулзав. Дорлигтой уулзаж өчигдөр 1-тэй уулзсаныг асуув. Уулзаагүй аж. Их дэлгүүрийн ард салбар зөвлөлийнхөн цугларч тэндээ 1 орцонд орлоо. 11-нд болох цуглааны талаар ярив. Би 11-нд цуглаан хийх шаардлагагүй гэж үзэж байлаа. Одоо ч тийм байна. Гэвч цуглаан хийхийг салбар зөвлөлийн нөхөд чуулганаар ярьж баталжээ. Зарлал тарсан байна. Одоо яая гэхэв ардчилалд захирагдаж бодит байдалд тулгуурлахаас өөр арга алга. Энэ цуглаан дээр түрүүчийн цуглаанууд дээр гарч байсан хүмүүс гармааргүй байна. Гэвч дахиад л би удирдаж Бат-Үүл, Сосорбарам 2 гарах боллоо. Цуглаан маш хурц, өвөрмөц болмоор санагдлаа. Бэлтгэл нь нэг л сэтгэлд хүрэхгүй байна.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Хүүхэд харж, юм угааж завгүй байж байгаад 15:00-д их дэлгүүрийн ард очив. Манахан цөөн хүн байлаа. Би машинаар явж подвал үзлээ. Дараа нь 5-уул явж их дэлгүүрийн урд зарлал наав. Тогтохгүй, зарим нь хуулж хаяад, авч зугатаад (1 өвгөн) нилээд юм болов. Их сургуулийн байр очлоо. Зохицуулах Зөвлөлийн гишүүд бүрэн цугласангүй. Тарлаа. Маргааш маш бэлтгэл муу байна. Шөнөжин суухаар шийдэв.

1 2 3