1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө 6 өнгөрөөж бослоо. Орой ээжтэй бага зэрэг ярилаа. Яриад л ээжийнхээ хажууд баймаар санагдана. Гэвч ажил их байна. АБК (Административно Бытовой Корпус) 06:50 автобусаар орж Ганболд, Баттогтох хоёртой цуг зарим шаардлагатай хүмүүсийг олж уулзлаа. Тооцоолон бодох ИТА (Инжинер Техникийн Ажилтан)-уудтай уулзлаа. Маш сайхан яриа боллоо. ГОК (Горно Обогатительный Комбинат)-ын ерөнхий захирал Ш.Отгонбилэгтэй уулзаж маргааш тухтай ярихаар тохиров. АБК (Административно Бытовой Корпус)-ийн гуанзанд орлоо. 14:00-ийн автобусаар город орлоо. Хотын АБХГЗ (Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаа)-ны дарга Тогоочтой уулзъя гэсэн боловч чадсангүй.

Балынд очиж жаахан хэвтэх гэсэн нойр хүрдэггүй. Толгойгоо угаалаа. 18:00 цагаас Горняк соёлын ордонд УБҮ (Уулын Баяжуулах Үйлдвэр) ажилчид, ИТА-нуудтай уулзах юм. Уулзалт ямар болдог бол гэхээс сэтгэл их сонин байв. Том ах, Бал ирсэн байв. Заал аваад огт зарлаагүй юм. Хүмүүс ам амнаас дамжаад сонсчихоно гэж бодсон чинь алджээ. Хүн цөөхөн ирлээ. Гэвч ярилцлага болов. МАХ (Монголын Ардчилсан Холбоо)-ны талаар маш их сонирхож буй тул зарлахаас болгоомжилсон юм. Орой Балынд хонолоо. Жамбалдорж гуай эрүүл мэндээ сайн бод гэж зөвлөлөө. Бал эндхийн зөвлөлд идэвхитэй явж байгаа юм.

Дурсамж хуваалцах