1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө 07:00 босч 07:30 автобусаар АБК (Административно Бытовой Корпус) гарлаа. Отгонбилэгтэй уулзах гэж удаан хүлээв. Маш завгүй байх юм. Энд Шарынголоос яваа Зэрэгийн харъяат Баттай тааралдав. Отгонбилэгтэй цаг гаруй ярилцлаа. Яриа зүгээр болов. Цай уулаа. Тэр хэдэн зүйл санууллаа. (гурав дахь оронд ашиглагдахаас, ажилчин ангиас хөндийрөхөөс, ганц идейтэй байхаас…)

Дараа нь РМЗ (Ремонто Механический Завод) орлоо. Тэнд ажилчдын хүсэлтээр цайных нь цагаар ярилцав. Цайллаа тэдэнтэй хамт. Хэдэн жилийн өмнө би энэ байгууллагад ажиллаж байв. Буцаж АБК (Административно Бытовой Корпус) орж автобусаар город оров. Тогоочтой уулзах гэсэн байсангүй. Энхтайвантай уулзаж Горнякийн бага зааланд гэж зар тараалгах болов.

Дараа нь хивсний үйлдвэр явлаа. Дэлгэрцэцэг даргатай нилээд ярилцав. Дараа нь ажилчидтай уулзав. Олон хүн суулаа. Ярилцлага зүгээр боллоо. Тэндээс шууд Горняк орлоо. Эндхийн бага заалд уулзалт болов. Удаан ярилаа. Хангамжийн 2 хүүхэн манай байгууллагад очооч гэлээ. Би маргааш онгоцоор явахаа хэллээ.

Гараад Очирлхагва ахынд очив. Шөл хийлгэж идлээ. Машбат гуай, ах хоёр дээш намайг хүргэж ирлээ. Баяраагийнд нилээд ярьж суув. Гэртээ орж унтлаа. Ээжийн санаа их зовж багаа бололтой. Улс орны байдал, өөрийн байдлыг амьдралыг болж байгаа мэтээр бодоод ихэнх хүмүүс санаа зовохгүй байгаа нь харамсал төрүүлж байна.

Дурсамж хуваалцах