1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө босож цай ууж, толгой идлээ. Сүү амсаад ээждээ үнсүүлээд гэрээсээ гарав. Ээж минь олон олон жил хүүгээ угтаж үдэж урт удаан наслаарай. Шүлэг бичмээр санагдаж байвч цаг олдохгүй юм. Очирлхагва ахынд ирж хоёул захиргаа орлоо. Тогооч даргатай уулзаж чадсангүй. Энхтайван, Зориг, Баттогтох бусад нөхөдтэй уулзав. Санаа оноо хэллээ.

Ах “Чайка” машин олсон байв. Батлүндэн бид 3 машинаар явав. Балынхаар замдаа дайраад Говил орлоо. Өнөөдөр БХЯ-ны сайд дивизэд ирж буй сураг сонссон юм. Сайд ирсэн байв. Пропускаа үзүүлээд орлоо. Лхажавтай уулзлаа. Нилээд хүлээв. Дивизийн удирдлага сайдад ажлаа танилцуулж байв. Рэнцэннацаг хурандаатай уулзаж хэд хоногийн өмнө болсон цугларалт дээр миний тухай хэлсэн яриаг нь асуулаа. Их л тэвдэж байв. Нөхөр ёсны тус гэж бодож явсан хазайхад түлхдэг өөдгүй хүн байж дээ. Гомбоо хурандаа Түмэн дэд хурандаа болон бусад нөхөдтэй уулзав. Сайд өнөөдөр буцаж хот орохгүй гэдгээ хэлэв. Амралт ямар байгааг асуув.

Офицер, дайчид уулзахыг хүсэж байгаа бололтой. Нисэх унаагаараа орлоо. Онгоц эрт бууж билет дууссан байв. Буцаж ахынд ирж шөл цай хийж уув. 30 минут унтлаа. Машинаар МТХУГ (Материал Техник Хангамжийн Удирдах Газар) очив. Өдөр Лүндэвийг ярьчих гэсэн юм. Ажилчидтай уулзав. Энэ байгууллага бий болоход анх манайх ханаа шийрлэн буусан юм. Аав, ээж, ах бүгд энд ажиллаж би ч амралтаар бордоо үүрч гүйж байсан газар болоод ч тэрүү сэтгэлд нэг л ойрхон. Сайхан ярилцлага боллоо. Эндээс шууд вокзал орлоо. Хотын таньдаг 1 хоршоологч залуу билет авчихсан байв. Купейгээр буцлаа. Дэлгэрцэцэг даргатай 1 өрөөнд таарчихлаа. Цэдвээ бас явж байв. Бид АХ (Ардчилсан Холбоо)-г баахан ярилаа.

Дурсамж хуваалцах