1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө эрт хотод ирэв. Вокзалын ресторанд Лүндэн бид 2 хооллов. Гэртээ ирэхэд 2 хүү Болороо гурвуул ханиад хүрчихсэн байв. Ажил гэж толгойтой үснээс их. 2.18-нд их хурал болох гээд байдаг. Хүүхэд ийм яах вэ? Ёстой дор газар хатуу гэгч л болох нь. Ажил амжуулахаар 2-ул гарлаа. Лүндэн бид 2 их сургууль ороход хэн ч байсангүй. Зоригтой утсаар ярьж хотын захиргаа оров. Зориг Нинж бид 3 Мөнхжаргал дарга дээр орлоо. Хулын байр болон бусад шаардлагатай зүйлийн талаар ярилцлаа. Данс мөн ярив.

Лүндэнд материал олж өгч чадсангүй. 21-ний хагас болоогүй байна. Лүндэнтэй буцаж гэртээ ирээд буцаалаа. Хэвлэл бас бүтэхгүй болжээ. Сайн юманд саад их гэж мөн ч их боож хааж байна даа. МХЗЭТХ (Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хороо), мөн Намаас нууц захидал гарчээ. Эрдэнэтэд байхад УТТ (Улс Төрийн Товчоо)-ны захидал гарсан байв. Ард түмэнд хандсан улс төрийн тавцнаас явахын өмнөх захиас мэт санагдлаа. Хүүхдээ тэвэрсээр орой боллоо. Хоёуланг тарьж байна. Орой түргэн дуудаж хүүхдээ үзүүллээ. Орой гарч нөхөдтэй уулзаж чадсангүй.

Дурсамж хуваалцах