1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Үдээс урагш гэртээ байж байгаад МУИС орлоо. Энхтүвшинтэй уулзав. Дорлигтой уулзаж өчигдөр 1-тэй уулзсаныг асуув. Уулзаагүй аж. Их дэлгүүрийн ард салбар зөвлөлийнхөн цугларч тэндээ 1 орцонд орлоо. 11-нд болох цуглааны талаар ярив. Би 11-нд цуглаан хийх шаардлагагүй гэж үзэж байлаа. Одоо ч тийм байна. Гэвч цуглаан хийхийг салбар зөвлөлийн нөхөд чуулганаар ярьж баталжээ. Зарлал тарсан байна. Одоо яая гэхэв ардчилалд захирагдаж бодит байдалд тулгуурлахаас өөр арга алга.

Энэ цуглаан дээр түрүүчийн цуглаанууд дээр гарч байсан хүмүүс гармааргүй байна. Гэвч дахиад л би удирдаж Бат-Үүл, Сосорбарам 2 гарах боллоо. Цуглаан маш хурц, өвөрмөц болмоор санагдлаа. Бэлтгэл нь нэг л сэтгэлд хүрэхгүй байна. Гэвч ярьсаар байгаад гарлаа. Тарж Нэргүй докторынд очлоо. Тэнд бага зэрэг ярилцав. Шөнө 02:00 цаг болж байхад гэртээ ирлээ.

Дурсамж хуваалцах