1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Ажилдаа очтол Бямбасүрэн утасдлаа. Армийн ХЗЭ (Хувьсгалт Залуучуудын Эвлэл)-ийн хорооны бүгд хурал маргааш болно. Ярих зүйл байна гэж ярилаа. Би завгүй тухайгаа өчив. Борыг жаахан хүлээлээ. Орж ирсэнгүй. Очиж уулзах гэсэн алга байв. ШУТСО орлоо. Мод авчирах энэ тэр гээд хэдэн бланк бичиж өгч явууллаа. Жолооч ярьж арай ядан авлаа. МУИС ортол АСХ (Ардчилсан Социалист Хөдөлгөөн), МОХ (Монголын Оюутны Холбоо)-ын нөхөдтэй манайхан уулзаж байв. Хамтарсан мэдэгдэлд онц байдал тогтоохгүй байхыг анхааруулсан пунктыг зөвшөөрөхгүй байгаагаа ярив. Түүнийг авлаа. Мөн “Ялалт”-ын цуглаанаас жагсаалаар явахыг эсэргүүцэв. Нилээд шуурхай ярилцсаны эцэст санал тохирч жагсаалаар явж талбайг нар зөв тойрох болов. Мөн хэд хэдэн зарчмын асуудлаар

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа ирэнгүүт өчигдөр уулзахаар ирээд явсан Миша Пастернак руу утасдав. Надад Зөвлөлтийн армийн нэг офицер ирж хэлсэн юм. Утсаар Мишатай ярьж маргааш дахин утасдахаар тохиролоо. БХЯ-ны сайд утасдаж хамтарсан мэдэгдлийн талаар санал солилцох 4 Хүчний төлөөлөгчтэй уулзах хүсэлтээ гаргалаа. Мөн УТГ (Улс Төрийн Газар)-ын дарга уулзъя гэв. Тэгээд яам явлаа. УТГ-ын даргатай уулзав. Удаан ярилцлаа. Өөрчлөн байгуулалтыг хүн хийж байна уу! Хүнийг өөрчлөн байгуулж хувиргаж байна уу! Дараа нь армийн ХЗЭ (Хувьсгалт Залуучуудын Эвлэл)-ийн хорооны бүгд хуралд орлоо. Бүгд хурал овоо халуун болж байв. Би саналаа хэллээ. Нямбаяр хурандаа хэд хэдэн зүйл сонирхлоо. Хуралд би саналаа хэлж бүгд хурлын гишүүн,

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө БХЯ (Батлан Хамгаалах Яам) орлоо. МоАХ (Монголын Ардчилсан Холбоо), ШДХ (Шинэ Дэвшилт Холбоо), АСХ (Ардчилсан Социалст Хөдөлгөөн), МОХ (Монголын Оюутны Холбоо)-ны төлөөлөгчдийг офицеруудын ордны везитний өрөөнд хо/ген Галсан, хур Доржготов, д/х Чантуу нар хүлээж авч уулзлаа. Биднээс МАА (Монголын Ардын Арми)-д хандан гаргасан хамтарсан мэдэгдлийг тодруулах, байгууллагууд ямар байр суурь баримтлах талаар ярилаа. Санал ихэнх хэсэгт зөрлөө. Манай цэргийнхэн ихэнх хууль, дүрэм, тангараг тогтсон сэтгэлгээг барьж нилээд үзлээ. Гараад ШУТСО орлоо. Өсгөгч Сосорбарам, Зориг ярина гэсэн яриагүй байж. Цолмон бид 2 ярьж Ухнаа, орлогч авгай хоёртой хэл амаа ололцох гэж нилээд үзлээ.  Эцсийн дүнд бидэнд өсгөгчөө ашиглуулах болов. Шоу

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө эрт бослоо. Цуглаан дээр хэлэх үг хөтөлбөрөө бэлдлээ. 10:00 өнгөрөөж “Ялалт” кино театрын тийш очлоо. Техник хамгаалалтын асуудал хийгдэж 12:00-д цуглааныг би нээлээ. Цуглаанд МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ноос тус бүр 2 хүн үг хэллээ. Цуглаанаас намын онц их хурлыг хуралдуулах, Түр хурлыг байгуулах шаардлага тавьж хамтарсан мэдэгдэл гаргав. 100 шахам мянган хүн цуглав. Манай түүхэнд ховор үзэгдэл байх. “Ялалт”-аас Сүхбаатарын талбай руу жагсаалаар ирлээ. Маш аз туршсан гэхдээ аз таарсан жагсаал болов. Олон зууны турш 1 удаа сэргэж буй ардчилал, эрх чөлөөгөө аль аль талдаа олж авах Эх орны минь хувь заяа шийдэгдэх тэр мөч алдарч магадгүй байв. Бидний шаардлагыг

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө БХЯ-ны сайд Улс Төрийн Газрын дарга нар дуудлаа. д/ген (дэслэгч генерал) Моломжамц, хурандаа Ванчиндорж, хурандаа Буянхишиг, д/х (дэд хурандаа) Чантуу нар байлцлаа. Намайг армийн ажлаас халах тухай ярих гэжээ! Зарим зүйл дээр тохирлоо. Армиас халагдаж ажилдаа 4 сарын 1 хүртэл байх болов. Би өргөдөл гаргахгүй гэдгээ хэллээ. Бусад олон асуудлаа хөндлөө. Өдөр летучек хийв. Мөн болсон зүйлийг нөхдөд товчхон мэдээлэв. Чойжилтой явж Солонгод хооллов. Батцэнгэлтэй хамт ШУТСО орж Цэрэндаштай уулзлаа. Мөнгө тушаах болов. Өдөр Бат-Үүл ирлээ. МоАХ (Монголын Ардчилсан Холбоо), МАН (Монголын Ардчилсан Нам)-ыг цэвэрлэх талаар зарим зүйл ярилаа.  Эмэгтэйчүүдийн хороо орж хандивын асуудал ярив. Дараа нь гуанзанд орчихоод МУИС

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа ирж өлсгөлөн зарлах тухай мээдээлэл бэлдэж Болдод өглөө. Эрдэнэбатыг 1 залуутай сонины сүүлчийн уншилт хийлгэхээр явуулав. Үнэн сонины Дашдондог ирж уулзлаа. Новести Монголий оров. Нинжтэй цуг Засгийн газрын ордон орж СнЗ (Сайд нарын Зөвлөл)-н Хэрэг эрхлэх газрын дарга Саарал, ажилтан Очирхүүтэй уулзлаа. Бүгд хурлыг телевиз радиогоор шууд дамжуулахыг шаардсан юм. Нинжтэй цуг “УБ” орж хооллов. Дөрвөн хүчний төлөөлөгчид уулзаж ярилцаад 16:00-д ЗГОрдон орлоо. Тэнд Намсрай, Мижиддорж, Даш-Ёндон, Чимэд нартай 4 хүчний төөлөлөгч уулзав. Намсрай дарга Хамтарсан Мэдэгдлийн хариуг албан ёсоор өгөх гэж үзэв. Хариуг бид радио телевизээр өгөхийг шаардав. Хариуг бид хүлээж авсангүй. 3 цаг шахам бид ярилцлаа. Бидэнд

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өнөөдөр албан ёсоор өлсгөлөн зарлаж тэмцэл, хувьсгал өрнөлтийн шат руугаа орох өдөр. Бидний хувьсгал бусад социалист орнуудад явагдаж буйг ч харсан 1917 оныхоос эрс өөр юм. Хийх арга зам нь өөр юм. 17 оныхыг хувьсгал гэж нэрлээд одоогийнхийг хүмүүс нэг л сайн ойлгож өгөхгүй байна. Одоо хувьсгалчид, эсэргүүцэгч хүчин хоёрын арга нарийсч, заримдаа хүмүүс нь хоорондоо нийлж байгаа учраас ялгаж танихад маш хэцүү байна. Мөн улс орны дотор мэдээлэл бусад зүйлийн хөгжилтөөс тогтворгүй байдал, хямрал, мөргөлдөөн үүсч магадгүй юм. Хоёр их гүрний бага улстай харилцах харьцаа улам нарийсч улам балмад болох хандлага бий боллоо. Дотоодын дарлагч хүчин бүхнийг айлгаж, сиймхий ашиглаж

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө явж хувцасаа солилоо. Хүмүүс үүр хаяархаас өмнө цугларч эхлэв. Маш олон хүн цугларлаа. Хүмүүст ухуулга хийлээ. Байнга цагаан хоолой дуугарч байв. ШДХ (Шинэ Дэвшилт Холбоо)-ий нөхөд эмэгтэйчүүдийн цуглаан, жагсаал зохион байгууллаа. Гандан хийдийн 10 гаруй лам нар ирж уншлага уншлаа. Маш олон газраас өлсөгчдийг дэмжсэн захиа цахилгаан ирлээ. Өглөө Мөнхжаргал дарга ирж уулзаад тусламж хэрэгтэй юу гэж асуугаад гэрээ хэлэлцээнд орвол туслах талаар ярив. Хүмүүс гортигноос гадагш гаргахгүй их зовоолоо. Арай гэж зам тавиулж явууллаа. Зарим нь өшиглөж авч байв. Өдөр дунд Бямбасүрэн (Сайд нарын Зөвлөлийн орлогч) Саарал (Сайд нарын Зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга) нар Засгийн газрын ордноос Сүхбаатарын

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө нөхөд дээрээ очлоо. Даарсан бололтой байв. МоАХ-ны үйл ажиллагааны талаар өлсгөлөнгийн учир утгын талаар урт мэдэгдэл хэд хэд хийв. Маш олон албан байгууллага, хамт олон, эвсэл холбоо өлсөгчдийг дэмжиж байгаа талаар мэдэгдэл хийж зарим газар ажил хаялт эхэлсэн, ажил хаяхад бэлэн байгаа талаар ярив. Оюутнууд 10:00 хүртэл сануулах журмаар хичээл хаяв. Өдөр лам нар ирж ном уншиж, сан тавьж, адис хүртээв. Зарим зарим үед байдал удирдлагаас гарахад хүрч байлаа. III эмнэлгийн эмч нар, МЭХ (Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо)-ны эхчүүд, дарга нар ирж өлсгөлөнгөө зогсоох талаар мэдэгдэл хийж байв. Хүмүүс илт эсэргүүцэж хашгичаж шуугиж байлаа. III эмнэлгийнхэн бүр хөөгдөж буцлаа. Мөн

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа очлоо. Хүмүүс баяр хүргээд сүйд. 10:00 цагт МУИС-ын III байр орж 4 хүчнийхэн уулзаж улс төрийн тунхаглалын талаар ярив. ЗГО-нд Бямбасүрэн, Цахилгаан, Чимэд нартай ярьж бүх нийтийн санал асуулгыг больж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, сонгуулийн эрх тэгш комисс байгуулахаар болов. Манай талаас тавьж АТХ (Ардын Түр Хурал)-ын асуудал шийдвэрлэгдэж буй нь тэр. Мөн хамтарч улс төрийн мэдэгдэл гаргаж ард түмэндээ аливаа үйл ажиллагаанд эрх тэгш оролцохоо тунхаглах тунхаглал бичих редакцийн комисс томилов. Дараа нь офицеруудын ордон орж “Эх орны цэрэг-90” яруу найргийн баяр үзлээ. Мягмарсүрэн түрүүлж цом авлаа. Нэгдлийн нөхөдтэйгээ хэсэг ярилцав. Дугуй заал орж хотын чуулганд санал тавилаа.

1 2 3 4