1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Ажилдаа очтол Бямбасүрэн утасдлаа. Армийн ХЗЭ (Хувьсгалт Залуучуудын Эвлэл)-ийн хорооны бүгд хурал маргааш болно. Ярих зүйл байна гэж ярилаа. Би завгүй тухайгаа өчив. Борыг жаахан хүлээлээ. Орж ирсэнгүй. Очиж уулзах гэсэн алга байв. ШУТСО орлоо. Мод авчирах энэ тэр гээд хэдэн бланк бичиж өгч явууллаа. Жолооч ярьж арай ядан авлаа.

МУИС ортол АСХ (Ардчилсан Социалист Хөдөлгөөн), МОХ (Монголын Оюутны Холбоо)-ын нөхөдтэй манайхан уулзаж байв. Хамтарсан мэдэгдэлд онц байдал тогтоохгүй байхыг анхааруулсан пунктыг зөвшөөрөхгүй байгаагаа ярив. Түүнийг авлаа. Мөн “Ялалт”-ын цуглаанаас жагсаалаар явахыг эсэргүүцэв. Нилээд шуурхай ярилцсаны эцэст санал тохирч жагсаалаар явж талбайг нар зөв тойрох болов. Мөн хэд хэдэн зарчмын асуудлаар санал солилцов. ШУТСО-д ирэв. Нэг хоол идлээ. 14:00-оос поргон эхлэх гэсээр байтал 18:00 болов. Цэрэндаш даргатай ярьж цагийг 2-ор сунгав. Поргон хагас дутуу хийв. Зарлал бичье гэж бодсон тэгэх шаардлага бага бололтой.

Өдрийн хугаст 2800 гаруй билет зарагдав. Стрес маш их байлаа. Энхтүвшин бид 2 (Ганхуягтай) такси барьж Энхбаярыг авч ирлээ. Энхбаяр ирж инээмсэглэлийн 4 дууг “Соёл-Эрдэний” хэрэгсэл, хөгжмөөр бичлээ. Орой шөнө 03:00 өнгөрч байхад гэртээ таксигаар ирэв.

Дурсамж хуваалцах