1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа ирэнгүүт өчигдөр уулзахаар ирээд явсан Миша Пастернак руу утасдав. Надад Зөвлөлтийн армийн нэг офицер ирж хэлсэн юм. Утсаар Мишатай ярьж маргааш дахин утасдахаар тохиролоо. БХЯ-ны сайд утасдаж хамтарсан мэдэгдлийн талаар санал солилцох 4 Хүчний төлөөлөгчтэй уулзах хүсэлтээ гаргалаа. Мөн УТГ (Улс Төрийн Газар)-ын дарга уулзъя гэв. Тэгээд яам явлаа. УТГ-ын даргатай уулзав. Удаан ярилцлаа. Өөрчлөн байгуулалтыг хүн хийж байна уу! Хүнийг өөрчлөн байгуулж хувиргаж байна уу!

Дараа нь армийн ХЗЭ (Хувьсгалт Залуучуудын Эвлэл)-ийн хорооны бүгд хуралд орлоо. Бүгд хурал овоо халуун болж байв. Би саналаа хэллээ. Нямбаяр хурандаа хэд хэдэн зүйл сонирхлоо. Хуралд би саналаа хэлж бүгд хурлын гишүүн, товчооны гишүүнээс чөлөөлөхийг хүслээ. Миний болон МоАХ-ны талаар нилээд асуулт гарч яриа өрнөлөө. Миний хүсэлтийг биелүүлэв.

Офицерийн орндоос ШУТСО орлоо. Поргон хийв. Соёл-Эрдэнийн өсгөгч авах гэж даралт хэд ч хүрэв дээ. Малыш үнэртүүлж ирэв. Ямар зүрх сэтгэлтэй хүн ингэж ирдэгийг би ойлгохгүй байна. Полит шоу яг цаг тулж эхэллээ. Програм нь зүгээр учир хүн уйдсангүй бололтой. Хонх инээмсэглэл хамтлаг тоглож, ламбада болон цэнгээнт бүжиг, Ушу, Дзю-до үзүүлэх тоглолт, мода үзүүлэв. Мөн холбоогоо сурталчилав. Шоу тараад багшийнд очлоо. Өнөөдрийнх бараг поргон боллоо!

Дурсамж хуваалцах