1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө БХЯ (Батлан Хамгаалах Яам) орлоо. МоАХ (Монголын Ардчилсан Холбоо), ШДХ (Шинэ Дэвшилт Холбоо), АСХ (Ардчилсан Социалст Хөдөлгөөн), МОХ (Монголын Оюутны Холбоо)-ны төлөөлөгчдийг офицеруудын ордны везитний өрөөнд хо/ген Галсан, хур Доржготов, д/х Чантуу нар хүлээж авч уулзлаа. Биднээс МАА (Монголын Ардын Арми)-д хандан гаргасан хамтарсан мэдэгдлийг тодруулах, байгууллагууд ямар байр суурь баримтлах талаар ярилаа. Санал ихэнх хэсэгт зөрлөө. Манай цэргийнхэн ихэнх хууль, дүрэм, тангараг тогтсон сэтгэлгээг барьж нилээд үзлээ. Гараад ШУТСО орлоо. Өсгөгч Сосорбарам, Зориг ярина гэсэн яриагүй байж. Цолмон бид 2 ярьж Ухнаа, орлогч авгай хоёртой хэл амаа ололцох гэж нилээд үзлээ.  Эцсийн дүнд бидэнд өсгөгчөө ашиглуулах болов. Шоу анхныхаас тун зүгээр цэгцтэй зөв зохион байгуулагдлаа. Шоу тараад МУИС оров. Тэнд хотын чуулган дээр маргаашийн цуглаан жагсаалын талаар ярилцлаа.

Дурсамж хуваалцах