1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө эрт бослоо. Цуглаан дээр хэлэх үг хөтөлбөрөө бэлдлээ. 10:00 өнгөрөөж “Ялалт” кино театрын тийш очлоо. Техник хамгаалалтын асуудал хийгдэж 12:00-д цуглааныг би нээлээ. Цуглаанд МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ноос тус бүр 2 хүн үг хэллээ. Цуглаанаас намын онц их хурлыг хуралдуулах, Түр хурлыг байгуулах шаардлага тавьж хамтарсан мэдэгдэл гаргав. 100 шахам мянган хүн цуглав. Манай түүхэнд ховор үзэгдэл байх.

“Ялалт”-аас Сүхбаатарын талбай руу жагсаалаар ирлээ. Маш аз туршсан гэхдээ аз таарсан жагсаал болов. Олон зууны турш 1 удаа сэргэж буй ардчилал, эрх чөлөөгөө аль аль талдаа олж авах Эх орны минь хувь заяа шийдэгдэх тэр мөч алдарч магадгүй байв. Бидний шаардлагыг АИХ-ын тэргүүлэгч гишүүн Лувсанцэрэн авлаа.

Орой багшийнд маш ширүүн яриа боллоо. Би 14:00-д хөтлөх шоуний дундуур бараг цаг хожимдож орсон юм. Шоу ч аятайхан боллоо. Хувьсгалын үед урсахгүй цус, алдрахгүй амь гэж үгүй гэж их жанжны хэлсэн үг юутай үнэтэй!

Дорлигоотой 6-д очиж суув.

Дурсамж хуваалцах