1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа ирж өлсгөлөн зарлах тухай мээдээлэл бэлдэж Болдод өглөө. Эрдэнэбатыг 1 залуутай сонины сүүлчийн уншилт хийлгэхээр явуулав. Үнэн сонины Дашдондог ирж уулзлаа. Новести Монголий оров. Нинжтэй цуг Засгийн газрын ордон орж СнЗ (Сайд нарын Зөвлөл)-н Хэрэг эрхлэх газрын дарга Саарал, ажилтан Очирхүүтэй уулзлаа. Бүгд хурлыг телевиз радиогоор шууд дамжуулахыг шаардсан юм. Нинжтэй цуг “УБ” орж хооллов.

Дөрвөн хүчний төлөөлөгчид уулзаж ярилцаад 16:00-д ЗГОрдон орлоо. Тэнд Намсрай, Мижиддорж, Даш-Ёндон, Чимэд нартай 4 хүчний төөлөлөгч уулзав. Намсрай дарга Хамтарсан Мэдэгдлийн хариуг албан ёсоор өгөх гэж үзэв. Хариуг бид радио телевизээр өгөхийг шаардав. Хариуг бид хүлээж авсангүй. 3 цаг шахам бид ярилцлаа. Бидэнд туршлага дадал элдэв юм дутагдаж байв. Сүхбаатар орох ёсгүй байсан боловч орж дэмий зүйл их ярилаа. Гараад 4 хүчнийхэн товч ярилцлагыг дүгнээд Энхбаатар бид 2 дугуй заал, МУИС ПДС (Политехникийн Дээд Сургууль)-иар нөхдийг эрж олоод Нэргүй гуайнх руу очлоо.

Тэнд манайхан цуглаж уулзалтаа дүгнээд Өлсгөлөнг 13:00-аас маргааш зарлахаар тохиров. Өлсгөлөн зохион байгуулах байнгын хороо байгуулж намайг зохион байгуул гэж томиллоо. Шөнө Төмөр-Очиртой цуг очиж сигнал уншлаа. Нэргүйнд хонолоо. Хувьсгал кульминац руугаа орж байна. Миний Эх орон, ард түмний азын тэнгэр харах болтугай. Заяа буян, жаргал цэнгэл, хийморь тэгш зөв байг.

Дурсамж хуваалцах