1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа очлоо. Хүмүүс баяр хүргээд сүйд. 10:00 цагт МУИС-ын III байр орж 4 хүчнийхэн уулзаж улс төрийн тунхаглалын талаар ярив. ЗГО-нд Бямбасүрэн, Цахилгаан, Чимэд нартай ярьж бүх нийтийн санал асуулгыг больж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, сонгуулийн эрх тэгш комисс байгуулахаар болов. Манай талаас тавьж АТХ (Ардын Түр Хурал)-ын асуудал шийдвэрлэгдэж буй нь тэр. Мөн хамтарч улс төрийн мэдэгдэл гаргаж ард түмэндээ аливаа үйл ажиллагаанд эрх тэгш оролцохоо тунхаглах тунхаглал бичих редакцийн комисс томилов. Дараа нь офицеруудын ордон орж “Эх орны цэрэг-90” яруу найргийн баяр үзлээ. Мягмарсүрэн түрүүлж цом авлаа. Нэгдлийн нөхөдтэйгээ хэсэг ярилцав.

Дугуй заал орж хотын чуулганд санал тавилаа. Маш олон эвсэл холбоо хөдөлгөөн (1 өдөр 7 байгууллага) үүссэн тухай ярьж удирдлага ард түмний сайхан амлачихаад араар муу явуулга хийж буй талаар ярьцгаав. Мөн маргаашийн сүсэгтэн олны цуглааны бэлтгэлийн талаар ярив.

Би хувьсгал үргэлжилж буйг хэлж бүгд хурлын үеэр накал барьж байх талаар хэллээ. Гараад багшийнх руу очлоо. Тэндээс хавтасаа авч Дорлигтой 6-гаар дайрч гэртээ ирэв. Одоо ухаалаг, эв нэгдлээ эрхэмлэж ажиллах цаг ирлээ.

Дурсамж хуваалцах