1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө нилээд сайн унтлаа. Жаахан юм индүүдчихээд Оргилтой цуг Шархад явлаа. Ах ээж хоёртой зөрчихөв. Буцаж гэртээ ирэв. Оргил хоёулантай нь мөнгө барьж золголоо. Тэр 2 нилээд удаан суулаа. Өдөр “үхлийн архив” хэмээх кино телевизээр үзлээ. Шөнө сууя гэж бодоод баахан унтлаа. Юм бичих гэхээр нэг л зориг хүрэхгүй юм.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө дугуйд ирэхэд маш их хүн ирж уулзлаа. Пүрэвжав, хэн 2 Эрдэнэтээс иржээ. Тэдний урьд ярьсан подвалыг эрж очлоо. Уг нь бүтсэн байсан боловч нөгөө эзэд нь ирээд эзэлчихсэн бололтой. Эрдэнэтэд “Ардчилал” сонины 1 дугаарыг хэвлэж өгөх болсон байв. Ингээд материал бэлдэхээр боллоо. Мягмарсамбуу, Баяраа, Галаарид бичээч нар бид нийлээд 1 дугаарын материалыг бэлдэв. Орой шөнө дугуй зааланд ирж шөнөжин сууж 1 материал бичлээ. Юм бичихгүй удсан учир бүр төсөөрчихөж.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө эрт бослоо. Телефон ашиглалтын улсын хорооны Намхайдоржтой уулзлаа. Албан өрөөнд утас тавиулах талаар ярилаа. Нэг л хойргодуу хүн юм. Ганхүү утасдаж давхиж ирлээ. Дашдорж гуай бид 3 самбар тавих газруудыг очиж үзлээ. Мягмарсамбуу, Баяраа хоёрыг дугуйд авчирч буулгалаа. Пүрэвжав тэр хоёрт материал бүрдүүлж Эрдэнэт явууллаа. Бичээч олдохгүй нилээд зовоов. Нэг газрын 2 дарга ирээд танай салбар зөвлөлийнхөн биднийг огцроох гэж байна гээд гомдол тавьж ирлээ. Дотор минь хөх инээд хүрч байлаа. Хүн гэдэг ийм л өчүүхэн болчихдог ажээ.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө Соёлын яам орж 1-р орлогч сайд Зундуйтай уулзаж ярилцлаа. Нилээд шахаж үзлээ. Бараг зөвшөөрлөө. Дугуй заал орж Зардыхан, Бямбасүрэн 2-ын нарийн бичгийн дарга руу утасдлаа. Бас л цаасны хэрүүл хийв. МЗЭ (Монголын Зохиолчдын Эвлэл)-ийн хороо орж тэнд болж байсан халуун хурлын дундуур Очирхүү гуайтай уулзлаа. Бас л цаасаа ярив. Тэнд МЗЭХ-ны удирдлагыг огцроох тухай яриа болж байв. Батсүх бид нар багшийнд очлоо. Тэнд өчигдөр энх тайван найрамдлын ордны зааланд болсон яриа, хуйвалдааны талаар Амарсанаа мэдээлэл хийж шийдвэр гаргахыг Монголын Ардчилсан Намд даалгав. Багшийнхаас гараад МСХ (Монголын Сэтгүүлчдийн Холбоо)-нд ирж хамтарч боловсруулцсан МСХ-ны дүрмийг хэлэлцлээ. Мөн мандатын комиссын мэдээлэл сонсов.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өчигдөр шөнө жаахан видео үзэж байгаад сандал зэрэгцүүлж тавиад унтлаа. Өглөө босоод шууд хэвлэх үйлдвэр орлоо. Тэнд Батсуурь, Ёндожамцтай сониныхоо асуудлыг ярицлаа. Яаж хийх, материалыг нь яаж олж өгөх талаар ярилцав. Нэг үгээр хэлбэл сонин ямар байх талаар тохиролцлоо. Дараа нь Зардыхан даргатай Засгийн Газрын ордон орж уулзлаа. Сониныг шийдэж өгсөн тухай ярив. Мөн консерватор хүчин нэгдэж байгаа талаар түгшиж байгаагаа хэлжээ. Дараа нь Очирхүү гуайтай сониныхоо цаасны тооцоог гаргалаа. Бас хувцасаа Ганхүлгийн өрөөнд орхичихоод нилээд сандрав. Өглөөнөөс хойш автобус паркийн I, II-аас хүн ричихэд салдаггүй. I паркруу замд машин хоосон очлоо. Эх оронч фронтынхон оччихсон байв. Нилээд цаг авсаны дараа

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө - Хэвлэх үйлдвэрээр орж Ёндонжамцтай уулзлаа. Гэрээ хийхээр болов. Манайхаас бичиг хэрэгтэй гэв. Дугуйгаар очвол манайхан шөнөжин ажлаад өглөө дугхийсэн бололтой унтаж байв. Бүгдийг сэрээв. Мандатын комисс ч ирлээ. Хөдөө, аймаг, хотоос хүмүүс иржээ. Телевизийн нөхөд ирж ярилцлага авлаа. МоАХ-ноос сонин хэвлүүлэх тухай хүсэлт, МоАН-ын анхдугаар их хурлын зарлал бичлээ. Хэвлэх үйлдвэр орж Ёндонжамц, Жамсранжав нартай “Ардчилал” сонин хэвлүүлэх гэрээ байгуулав. Наана номын цехед манай сонинг өрж эхэллээ. Зургаар орж цайр бэлтгүүлэх талаар ярив. Дугуй орлоо. Польшийн сурвалжлагч ирж асуугаад буцчихаж. Мижиддорж арслан бусад нөхөд ирж уулзав. Эрдэнэбаатар ирж “Залуучуудын Үнэн” сонины ерөнхий эрхлэгчийн сонгуулиас хасагдсанаа хэлэв. Шөнө гэрлүүгээ явсан

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө 06:40-ийн үед машинтай вокзал орлоо. Эрдэнэтээс “Ардчилал” сонин МоАН-ын анхдугаар их хуралд зориулсан тусгай дугаар ирэх байсан юм. Тэр дугаараас 1000 гаруй хувь нь ирлээ. Үлдсэн 49,000 хувь нь маргааш өглөө ирэх аж. Дугуй орж тэр сониныг буулгачихаад хэвлэх оров. Сониндоо улаан өнгө хийлгэлээ. 2 машинд зэрэг тавилаа. Хэвлэх үйлдвэрийнхэн сонины цехээр дүүрчихэв. Бүр олс татаж байж хэвлэлээ. Манайхаас гишүүд ирэв. Нэг “Газ 53” машин сонин боллоо. Машин нь ч манай машин байв. Сонин бооход Эрхэмбаяр холбооны боогчид их тус хүргэлээ. Сонины анхдугаар төрөлтийг олон хүн эх барьж авлаа. Бараг цуглаан шахам юм болж хүн бүр баяртай байлаа. Олон

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өнөөдөр Монголын Ардчилсан Намын анхдугаар их хурал нээгдсэн өдөр. Өглөө такси хөлсөлж ирлээ. Сонин зарах болон гадна болох үйл ажиллагааны талаар ярьж тохирлоо. Хурал 09:00-д эхлэв. Хурлын үйл ажиллагааг радио, телевизээр 3 цаг дамжуулав. Гадна цагаан хоолой зоолоо. Хурал ШУТСО (Шинжлэх Ухаан, Техник, Соёлын Ордон)-д болов. Сүхбаатарын талбайд байсан хүмүүстэй уулзаж ярилцлаа. Хурал 12-14 цагийн хооронд завсарлав. 4-н Маз-шалаанз талбайд авчирч тавьлаа. Сонин, брошур, Чингис, Чойномын цээжин баримал зарж сугалаа ажиллуулав. Талбайд маш их хүн цуглав. Чойномын нөхдийн уншлага, Шинэ Толь, Ардчилал сонины баяр хийв. Эдгээр болов. Ганцхан Дашбалбар Монголын Зохиолчдын Холбооны удирдлага огцорсныг тайлбарлаж үнэн нүүрээ харууллаа. Хурал орсны дараа

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө хурал эхэлж зохион байгуулалтын асуудал, төрөл бүрийн шийдвэр гаргалаа. Хоёр ядарсан эрэгтэй, эмэгтэй ирж ярилаа. Ядарсан хүмүүс ч мөн ч их байна даа. Зарим үед жаахан маргаан гарлаа. Хурлын төгсгөлд “Хүн чулууны нулимс” киноны анхны үзэгчид манай төлөөлөгчид боллоо. Мөн Нэргүй доктор ярилаа. Бал, Ням, Очирлхагва бас нэг залуу бид Улаанбаатар орж хоол идлээ. Дараа нь дугуй зааланд ирж орон нутгийн хүмүүстэй уулзлаа. Нилээд маргаан болов. Ганаа эгч хүртэл мөнгө төгрөгний асуудлыг тайлбарлав. Бат-Үүл, Зориг бусад нөхөд хэвлэлийн бага хуралд явлаа. Дараа нь орон нутгийн хүмүүстэй ярилцаж зарим асуултад хариулав. Сонин, зураг, брошюраа хөдөөний нөхдөд хувиарлав. Зарим нөхөдтэй тусад

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө эрт бослоо. Урьд орой боловсруулсан МАХН-ы Онц их хуралд оруулах бичгээ эвсэлд оролцож буй хүчний нөхдөд уншиж өгөөд, зөвшилцөөд Улаанхүү бид 2 МУИС орж компьютерт оруулж бичгээ Онц их хуралд, мөн НАХЯ (Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам), БХЯ (Батлан Хамгаалах Яам)-нд, П.Очирбат нарт өгөх Зэвсэгт Хүчинд байгаа МАХН-ын гишүүн, байгууллагын асуудлыг шийдвэрлэх талаар бичгээ өглөө. Тэгээд багшийнд ирлээ. Удаан хүлээв. Бид нийлж Тэрэлж явлаа. Тэндхийн жуулчдын баазад очиж өрөө авлаа. Тенис тоглох гэж нилээд явсан боловч бүтсэнгүй. Өдөр цай уулаа. Жаахан тоглов. Орой хоол идлээ. Бүр орой Ц.Энхтүвшин ирэв. Нилээд савцгаав. Нийлж баахан ярив. Бие биедээ үнэлгээ дүгнэлт өгч ярив.

1 2 3