1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө Соёлын яам орж 1-р орлогч сайд Зундуйтай уулзаж ярилцлаа. Нилээд шахаж үзлээ. Бараг зөвшөөрлөө. Дугуй заал орж Зардыхан, Бямбасүрэн 2-ын нарийн бичгийн дарга руу утасдлаа. Бас л цаасны хэрүүл хийв. МЗЭ (Монголын Зохиолчдын Эвлэл)-ийн хороо орж тэнд болж байсан халуун хурлын дундуур Очирхүү гуайтай уулзлаа. Бас л цаасаа ярив. Тэнд МЗЭХ-ны удирдлагыг огцроох тухай яриа болж байв. Батсүх бид нар багшийнд очлоо. Тэнд өчигдөр энх тайван найрамдлын ордны зааланд болсон яриа, хуйвалдааны талаар Амарсанаа мэдээлэл хийж шийдвэр гаргахыг Монголын Ардчилсан Намд даалгав. Багшийнхаас гараад МСХ (Монголын Сэтгүүлчдийн Холбоо)-нд ирж хамтарч боловсруулцсан МСХ-ны дүрмийг хэлэлцлээ. Мөн мандатын комиссын мэдээлэл сонсов. МСХ-оонд орох шаардлага гарсан тул өргөдөл гаргаж орлоо. Орой жаахан юм тэмдэглэв.

Монументальд очиж МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөл, Монголын Ардчилсан Намын Улс төрийн зөвлөлдөх төвийн хамтарсан хурал болж МоАН-ыг улс төрийн зөвлөлдөх төвийн шийдвэрийг Бат-Үүл уншиж сонсгов. Бошигт, Энхтүвшин, Батзориг, Цолмон, Билэгт, Баасан нарыг Нам холбооны гишүүн, албан тушаалаас хөөж хасав.

Амарсанаа бид 2 Бат-Үүлийнд Билэгт тэр 2-той ярьж мөн Баасантай уулзаж Бошигтынд очиж дахин дээрхи асуудлыг авч ярилцахаар болов. Малыш, Билэгт, Батзориг нар хуралд согтуу ирсэн учир ярих зөвшөөрөл өгсөнгүй. Амьдрал чи юу авчрав даа!!

Дурсамж хуваалцах