1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө 06:40-ийн үед машинтай вокзал орлоо. Эрдэнэтээс “Ардчилал” сонин МоАН-ын анхдугаар их хуралд зориулсан тусгай дугаар ирэх байсан юм. Тэр дугаараас 1000 гаруй хувь нь ирлээ. Үлдсэн 49,000 хувь нь маргааш өглөө ирэх аж. Дугуй орж тэр сониныг буулгачихаад хэвлэх оров. Сониндоо улаан өнгө хийлгэлээ. 2 машинд зэрэг тавилаа. Хэвлэх үйлдвэрийнхэн сонины цехээр дүүрчихэв. Бүр олс татаж байж хэвлэлээ. Манайхаас гишүүд ирэв. Нэг “Газ 53” машин сонин боллоо. Машин нь ч манай машин байв. Сонин бооход Эрхэмбаяр холбооны боогчид их тус хүргэлээ. Сонины анхдугаар төрөлтийг олон хүн эх барьж авлаа. Бараг цуглаан шахам юм болж хүн бүр баяртай байлаа. Олон жил энд ажилласан хүмүүс сонин гарч байхад ингэж олон хүн ирж байсныг санахгүй байв. Зураг авлаа.

Сониноо байрныхаа 2 давхарт аваачиж боолгов. 200, (Ш) (100 мянган) сонин гэдэг хөөрхөн л ажил болох юм. Ганхүү аз болж давхиж ирлээ. Хэдэн сонин авч редакц, УБХТН (Улсыг Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэг), багшийнх, гэрээрээ, шар хад арслангийнд ирж үлдэв. Шинэ сонин шинэ баяр боллоо. Арслангийнд шөл ууж хар ах, ээж 2-той хэсэг хөөрөлдөөд шаахайгаар дугуй заал хүргүүлж ирлээ. ШУТСО орлоо. Санал асуулгын хуудас бэлдэв. Орой гэртээ ирж усанд орж амарлаа. Эмээ Сэлэнгээс иржээ.

Өглөө 09:00-оос 15:00 хүртэл Монголын Ардчилсан Нам анхдугаар их хуралд оролцогчдын ажлын зөвлөлгөөн болжээ. Зөвлөлгөөнд орж чадсангүй. Өглөө тэдэнд “Ардчилал” сонин гарсан мэдээ л дуулгав. Өдөр бүхэн эгэл жирийнээр өнгөрч буй боловч өдөр бүхэн түүх болон үлдэж байна. Шинэ Толийн No:2, “Ардчилал” No:1, тусгай дугаар, товхимол танилцуулга бэлэн болжээ.

Дурсамж хуваалцах