1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өнөөдөр Монголын Ардчилсан Намын анхдугаар их хурал нээгдсэн өдөр. Өглөө такси хөлсөлж ирлээ. Сонин зарах болон гадна болох үйл ажиллагааны талаар ярьж тохирлоо. Хурал 09:00-д эхлэв. Хурлын үйл ажиллагааг радио, телевизээр 3 цаг дамжуулав. Гадна цагаан хоолой зоолоо. Хурал ШУТСО (Шинжлэх Ухаан, Техник, Соёлын Ордон)-д болов. Сүхбаатарын талбайд байсан хүмүүстэй уулзаж ярилцлаа. Хурал 12-14 цагийн хооронд завсарлав. 4-н Маз-шалаанз талбайд авчирч тавьлаа. Сонин, брошур, Чингис, Чойномын цээжин баримал зарж сугалаа ажиллуулав.

Талбайд маш их хүн цуглав. Чойномын нөхдийн уншлага, Шинэ Толь, Ардчилал сонины баяр хийв. Эдгээр болов. Ганцхан Дашбалбар Монголын Зохиолчдын Холбооны удирдлага огцорсныг тайлбарлаж үнэн нүүрээ харууллаа. Хурал орсны дараа хэсэг сонин зарлаа. “Ардчилал”- 2, “Шинэ Толь-ийг 1 төгрөгөөр зарлаа. Хурал 17:00 цагийн үед тарав. Бал, Ням, Очирлхага, Арслантай цуг Шар хад Арслангийнд орлоо. Өглөө ээж бас хуралд ирж сонирхлоо. Бид хэд нилээд ярилаа.

Дурсамж хуваалцах