1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө хурал эхэлж зохион байгуулалтын асуудал, төрөл бүрийн шийдвэр гаргалаа. Хоёр ядарсан эрэгтэй, эмэгтэй ирж ярилаа. Ядарсан хүмүүс ч мөн ч их байна даа. Зарим үед жаахан маргаан гарлаа. Хурлын төгсгөлд “Хүн чулууны нулимс” киноны анхны үзэгчид манай төлөөлөгчид боллоо. Мөн Нэргүй доктор ярилаа. Бал, Ням, Очирлхагва бас нэг залуу бид Улаанбаатар орж хоол идлээ. Дараа нь дугуй зааланд ирж орон нутгийн хүмүүстэй уулзлаа. Нилээд маргаан болов. Ганаа эгч хүртэл мөнгө төгрөгний асуудлыг тайлбарлав. Бат-Үүл, Зориг бусад нөхөд хэвлэлийн бага хуралд явлаа. Дараа нь орон нутгийн хүмүүстэй ярилцаж зарим асуултад хариулав. Сонин, зураг, брошюраа хөдөөний нөхдөд хувиарлав. Зарим нөхөдтэй тусад нь ярьж тохиролцлоо.

Дурсамж хуваалцах