1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө эрт бослоо. Урьд орой боловсруулсан МАХН-ы Онц их хуралд оруулах бичгээ эвсэлд оролцож буй хүчний нөхдөд уншиж өгөөд, зөвшилцөөд Улаанхүү бид 2 МУИС орж компьютерт оруулж бичгээ Онц их хуралд, мөн НАХЯ (Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам), БХЯ (Батлан Хамгаалах Яам)-нд, П.Очирбат нарт өгөх Зэвсэгт Хүчинд байгаа МАХН-ын гишүүн, байгууллагын асуудлыг шийдвэрлэх талаар бичгээ өглөө. Тэгээд багшийнд ирлээ. Удаан хүлээв. Бид нийлж Тэрэлж явлаа. Тэндхийн жуулчдын баазад очиж өрөө авлаа. Тенис тоглох гэж нилээд явсан боловч бүтсэнгүй. Өдөр цай уулаа. Жаахан тоглов. Орой хоол идлээ. Бүр орой Ц.Энхтүвшин ирэв. Нилээд савцгаав. Нийлж баахан ярив. Бие биедээ үнэлгээ дүгнэлт өгч ярив. Биесээ гайгүй ойлголцлоо!

Дурсамж хуваалцах