1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө эрт бослоо. Төмөр-Очир ирж унтаагүй аж. 06:30 өнгөрч байхад өрөөнд ирэв. Манай хүмүүс унтаж байлаа. Заяат Ханх ороод ирж байгаа аж. Хот руу утсаар Зоригийнх руу ярилаа Сүхбаатар авч ярив. Эмч, лам, радио телевизийн сурвалжлагч нарыг дуудлаа. Өглөө байж байтал Заяат дарга дуудав. Лувсандаш нам-I, Дамдинбазар АДХГЗ-I, нар бас байв. Хөдөө цас ихтэй, байдал Мөрөнд хэцүү байгаа талаар ярилаа. Бас жаахан маргалдав. Ярилцлагыг стадионд хийхийг Дамдинбазар хүслээ. Хотруу утсаар ярьж жаахан суув. Төмөр-Очир, Баярмагнай бид гурав 1-р гуанзанд очиж хоол идлээ. Би эргэж ирж Ренчин, Нямдаваа – сайд, Сайд нарын Зөвлөлийн хариуцлагатай жижүүр Бямбаа нартай утсаар ярилаа. Ренчин дээд шүүхийн

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө хот руу ярилаа. МоАХ, МоАН-ын мэдэгдэл телевизороор хийсэн аж. Дархан, Эрдэнэтэд суугаа эсэргүүцэл эхэлж байгаа юм байна. АНУ-гаас албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн аж. Өглөө Заяат хот руу ярилаа. Заяат дарга дуудаж эмч, бусад удирдлага, манайхантай ярилцав. Нилээд удаан ярилцаж 4 хүний бие муудсан тухай, МУЗН (Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг)-д мэдэгдэх талаар ярив. Заяат дарга Очирбаттай ярихдаа биднийг өөр өрөө рүү орууллаа. Сэжигтэй зүйл. Баяржаргал, Батсуурь, Очбаатар, Цогбадрах нарыг албадан эмчилгээнд явууллаа. Толгой дааж шийдвэр гаргаж хүмүүсийг албадан явууллаа. Би мэдэгдэл хийж ярив. 2 цагаас суугаа эсэргүүцэл илэрхийлэв. Дарханаас 2 хүн ирлээ. Баясгалан буцлаа. Гүйцэтгэх захиргаа, намын хорооны өмнө хүмүүс цуглаж

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өчигдөр шөнө бүхлээрээ унтчихаж. Яаруу сандруу цай уугаад гарлаа. 1 утастай өрөө өгсөн боловч ажиллах хүмүүс маань байгаа аж. Өглөө хот руу утасдлаа. Олон газар суугаа эсэргүүцэл хийж зарим газар өлсгөлөн зарлахаар бэлдэж байгаа аж. 11:20 -ийн үед Барилгын Удирдах Газрын материал үйлдвэр, авто гражийн 100 гаруй хүн 8 цагийн сануулах ажил хаялт зарлаж ирж талбайд суулаа. Мөн мод боловсруулахаас 18 хүн, НААҮ (Нийтийн Аж Ахуй Үйлчилгээ)-нээс хүмүүс (2 цех) ирж ажил хаялтаа зарлав. Өдөр байж байтал 13:15-д Заяат дарга дуудлаа. Түүнтэй цуг аймгийн 5 удирдах хүн байлаа. Надаас цөөн зүйл асууснаа Аймгийн АДХ (Ардын Депутатудын Хурал)-ын тэргүүлэгчдийн мэдэгдэл уншиж цуглаан,

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө оройхон босов. Өчигдөр 03:00 дөхүүлж унтсан учир нам явчихаж. Гэрээрээ орж чадалгүй гараад ирсэн чинь царай алдаад, хиртээд маш их зутарч байна. Миний ард түмэн сайхан амьдралтай золгож байвал өчүүхэн би юусан билээ. Улс төрөөр оролдож буй хүмүүсийн хувь заяа хичнээн хөөрхийлөлтэй өрөвдөлтэй юм бэ дээ! Хамгийн сайн нөхөртэйгээ магадгүй аав, ээж, ах дүү, ханьтайгаа хүртэл муудаж болох зарим нэг хүнтэй бүр насны өстэй ч болж болох юм. Мөн нэг үйлдэлд орох юмуу, санамсаргүй алхам хийх, магадгүй шоронд ороход зөвхөн өөрөө зовоод зогсохгүй өрөөлийн хувь заяанд асар их нөлөөтэй байх юм. Эгэл хүний амьдралыг огоорон орхидог, эрдэнэт олдохуяа бэрх

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө маш эрт бослоо. Шөнө нэг л унтсан болсонгүй. Өлсөгчидтэй цуг хэвтэж хэсэг унтлаа. Утсаар хот руу ярилаа. Хотод ардчилсан хүчний эвсэл, Цанжид, Сайд нарын Зөвлөлийн хариуцлагатай ажилтан, Чимэд нарын ярилцлагыг радиогоор бүтэн ярилаа. Ардчилсан Социалист Хөдөлгөөн (Гончигдорж, Батбаяр) Шинэ Дэвшилт Холбоо нар нэг л зөөлөн байр суурь бариад байна. Бат-Үүл их зөв зогсож байв. Ардын Түр Хурлыг- (зөвлөлдөх зөвлөл, сонгуулийн комисс, бага хурлаар) төлөөлүүлэх юм шиг ярилаа. Оюунгэрэл, Батжаргал, Баярмагнай бид 4 гуанзанд орж хооллов. Хүмүүст тайлбар өглөө. Олон удаа хүмүүст ярилаа. Эмнэлэг рүү лам нар, Оюунгэрэл, зурагтынхантай киноныхонтой очив. Тэнд байсан 6 хүнд өдрийн ярилцлагыг тайлбарлав. Чилхаажав баахан

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Даваадорж өглөө Баасан бид 2-ыг дуудаж сэрээлээ. Босож жаахан цай ууж цуйван идлээ. Тэгээд модны МАЗ-аар Баярмагнай, Баасан бид 3 гарлаа. Эхлээд Алаг-Эрдэнэ сумаар дайрлаа. Сумын 2 даргатай нь уулзлаа. Радиогоор зарлуулах боллоо. Буриадаас зочид ирээд найрлаж байхад нь таарлаа. Орой 5-д ирнэ гээд Хатгал руу гарлаа. Хатгалын гуанзанд орлоо. Хотын намын даргатай уулзсан боловч мэндлээд өнгөрлөө. Гүйцэтгэх захиргааны дарга Ням-Очиртой уулзаж ярилцлаа. Залуу хүн гэхэд даанч яавдаа. Арай гэж ширүүлж байж радиогоор зарлав. Хүмүүс цугларсны дараа Ням-Очир гарч ирж алдаа хийснээ, зарлиг зөрчиж буйг, хүмүүсийг тарахыг уриалав. Хүмүүс яриа хийлгэхийг, ихэд хүслээ. Тэгээд уулзалт гаднах “цэнгээний талбай”-д эхлэв. Ярилцлага

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө оройхон бослоо. 1-р гуанзанд орж хооллов. Янз бүрийн сум руу явах болов. Амины машин олж Баярмагнайтай цуг явах болов. Айлд очиж дээл ч өмсөж үзлээ. Гутал олдсонгүй. Сэргийлэхийн хүн замд гарахын өмнө ирж ЦСГ (Цагдан Сэргийлэх Газар)-ын дарга хур Пүрэвжав, хур Мөнхдалай бас 1 байцаагч нар байв. Намайг буцахыг л шаардлаа. Суманд очоод клубт уулзалт хийхийг хүртэл зарлиг зөрчсөн гэж хэлнэ гэж тас зөрөв. 87 зүйл анги уншуулж сүрдүүлэх, шүүх аяс ч гаргалаа. Өглөө Заяат дарга дээр Баасан, Баярмагнай бид нар машины асуудлаар орсон юм. Заяат зөвшөөрсөнгүй бид баахан мэтгэлцлээ. Зориг орж ирж Заяатыг хэд хэдэн удаа мостонд орууллаа. Баасан

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өнөөдөр 14:00 хүртэл байв. Ганхүү ирж Энхтүвшин бид 3 Паспортын хэлтэс орлоо. Ажил бүтсэнгүй. Чихэр боов дээр бууж Хөхөлбөй гуайтай уулзлаа. Нарийн ширийн ч гэхүүдээ нилээд зүйл ярилцав. Шударгаасаа болж хэлмэгдэж л яваа хүн юм. Орой хуралд очлоо. Ерөнхий зохицуулах зөвлөл, Улс төрийн зөвлөлдөх зөвлөл нийлж хуралдав. Урьд хожид ховорхон байсан ойлголцлын хурал боллоо. Жагаа, Батсүх нар Ерөнхий зохицуулах зөвлөл, Улс төрийн зохицуулах зөвлөлөөс сайн дураар гарах өргөдлөө өглөө. Бат-Үүл намаа бүртгүүлээд гарахаар болов. Хамтын шийдвэрийг үл ойшоож өөрийн шийдвэрт эрдэх явдал гарч байснаас ардчилсан хувьсгалын явцад нөлөө үзүүлэхгүй ч алдаа гаргасан тохиолдол ч байгааг онцолж ярилаа. Мөн 3 цагийн