1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө эрт бослоо. Төмөр-Очир ирж унтаагүй аж. 06:30 өнгөрч байхад өрөөнд ирэв. Манай хүмүүс унтаж байлаа. Заяат Ханх ороод ирж байгаа аж. Хот руу утсаар Зоригийнх руу ярилаа Сүхбаатар авч ярив. Эмч, лам, радио телевизийн сурвалжлагч нарыг дуудлаа. Өглөө байж байтал Заяат дарга дуудав. Лувсандаш нам-I, Дамдинбазар АДХГЗ-I, нар бас байв. Хөдөө цас ихтэй, байдал Мөрөнд хэцүү байгаа талаар ярилаа. Бас жаахан маргалдав. Ярилцлагыг стадионд хийхийг Дамдинбазар хүслээ. Хотруу утсаар ярьж жаахан суув. Төмөр-Очир, Баярмагнай бид гурав 1-р гуанзанд очиж хоол идлээ.

Би эргэж ирж Ренчин, Нямдаваа – сайд, Сайд нарын Зөвлөлийн хариуцлагатай жижүүр Бямбаа нартай утсаар ярилаа. Ренчин дээд шүүхийн даргын тушаал гаргаж прокурорын мэдэгдлийг цуцалжээ. Чимэд даргатай 12:20 болж байхад ярилаа. АИХ-ын тэргүүлэгчдийн дарга захидал явуулан, АТХ (Ардын Түр Хурал)-Зөвлөлдөх зөвлөл, АТОЗ (Ард Түмний Онц Зөвлөл) ерөнхийд нь зөвшөөрсөн, Зарлигт санал явуулах тухай ярив.

Аймгийн стадионд олон мянган хүний цуглаан болов. Заяат дарга нилээд сандрав бололтой. 03:40 минут хүмүүстэй ярилцав. Сайхан ойлголцлоо. 17:30 цагийн үед хэлэлцээр хийлээ. Өлсөгчид аймгийн захиргаа, намын нөхөд бид нийлж ярилцав. Утсаар ярьсан зүйлээ ярилаа. Өлсгөлөн буулгахыг шаардав. Хэрэв буусан хойно нь амласандаа хүрэхгүй бол өлсөгчдийн эсрэг доромжлол болж хувирахыг хатуу анхааруулав. Өлссөн хүмүүс хоорондоо ярилцаж өлсгөлөнгөө үргэлжлүүлэх болов. Заяат даргад энэ тухай мэдэгдэхэд маш янз муутай хүлээж авлаа. Баярсайхан, Баясгалан 2 хотоос ирлээ. Хөдөө явах талаар юм бодлоо. Баярсайхан бид 2 айлд очиж унтлаа.

Дурсамж хуваалцах