1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө хот руу ярилаа. МоАХ, МоАН-ын мэдэгдэл телевизороор хийсэн аж. Дархан, Эрдэнэтэд суугаа эсэргүүцэл эхэлж байгаа юм байна. АНУ-гаас албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн аж. Өглөө Заяат хот руу ярилаа. Заяат дарга дуудаж эмч, бусад удирдлага, манайхантай ярилцав. Нилээд удаан ярилцаж 4 хүний бие муудсан тухай, МУЗН (Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг)-д мэдэгдэх талаар ярив. Заяат дарга Очирбаттай ярихдаа биднийг өөр өрөө рүү орууллаа. Сэжигтэй зүйл. Баяржаргал, Батсуурь, Очбаатар, Цогбадрах нарыг албадан эмчилгээнд явууллаа. Толгой дааж шийдвэр гаргаж хүмүүсийг албадан явууллаа.

Би мэдэгдэл хийж ярив. 2 цагаас суугаа эсэргүүцэл илэрхийлэв. Дарханаас 2 хүн ирлээ. Баясгалан буцлаа. Гүйцэтгэх захиргаа, намын хорооны өмнө хүмүүс цуглаж Заяат дарга нилээд асуултад хариулав. Дарханы 2 хүн мэдэгдэл хийж өлсгөлөн зарлав. Орой Баярсайхантай айлд очиж хоол идэж сандлаа түшээд унтчихаж. Бат-Үүлтэй хот руу ярив. Үүний өмнө албадангийн 4 хүнтэй уулзаж хот руу явган алхах тухай санаа төрсөн боловч, цаг алдаж магадгүй учир болив.

Дурсамж хуваалцах