1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өнөөдөр 14:00 хүртэл байв. Ганхүү ирж Энхтүвшин бид 3 Паспортын хэлтэс орлоо. Ажил бүтсэнгүй. Чихэр боов дээр бууж Хөхөлбөй гуайтай уулзлаа. Нарийн ширийн ч гэхүүдээ нилээд зүйл ярилцав. Шударгаасаа болж хэлмэгдэж л яваа хүн юм. Орой хуралд очлоо. Ерөнхий зохицуулах зөвлөл, Улс төрийн зөвлөлдөх зөвлөл нийлж хуралдав. Урьд хожид ховорхон байсан ойлголцлын хурал боллоо. Жагаа, Батсүх нар Ерөнхий зохицуулах зөвлөл, Улс төрийн зохицуулах зөвлөлөөс сайн дураар гарах өргөдлөө өглөө. Бат-Үүл намаа бүртгүүлээд гарахаар болов. Хамтын шийдвэрийг үл ойшоож өөрийн шийдвэрт эрдэх явдал гарч байснаас ардчилсан хувьсгалын явцад нөлөө үзүүлэхгүй ч алдаа гаргасан тохиолдол ч байгааг онцолж ярилаа. Мөн 3 цагийн үед Улаанбаатар орж Цолмон гэдэг депутаттай уулзлаа. Зарим зүйлээр санал солилцов. Хурал тараад гэртээ ирлээ!

Дурсамж хуваалцах