1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажил руугаа очлоо. Тэнд нөхдийг хүлээж дэмий нилээд суулаа. Дараа нь ойрын 2,3 хоногийн асуудал хэлэлцэж, Нинж, Зориг 2-ыг Дархан, Сэлэнгэ рүү явуулж өлсгөлөн зогсоосны дараа эргэж ярилцаж стратеги, тактикаа ярилцах боллоо. Энхбаатар, Галсандорж бид 3 Баянголд очиж хоол идлээ. Сайд нарын Зөвлөл, Ардын Их Хурал, МАХН-ын Төв Хорооноос хүнтэй уулзах гэсэн боловч алга байв. Ахмадын хороогоор орж ахмадуудтай уулзах тухай ярьж тохирлоо. Хөхөлбөө гуайтай тааралдаж маргааш уулзахаар болов. Зарим материал нь “Улаан-Од”-д гарсан юм. Улаан-Од-оор орж нилээд хугацаа алдлаа. Тэнд Бат-Үүл ч бас байж. Гомбосүрэнтэй уулзчихаад хэвлэлээ авсаар гэртээ ирлээ. Хэсэг сонин уншиж юм бичих гэсэн боловч нойр хүрээд болсонгүй. Орой Даштүдэв ирж жаахан ярилаа. Асуудлыг зохицуулж болмоор их сүр бадруулмааргүй л надад санагдлаа.

1 Дурсамж байна

KHOKHOLBOOGIIN ANAND

12 сар 14, 2019
Хариулах

Minii aav Khokhiin Khokholboo erdmiin hun baisan bogood 1970 a ad onoos hoish tuhain ueiin Mongoliin hunii erhiig zorchson,avilgald avtsan communist toriig shuumjlen helmegdej,Chiher boovnii uildvert manaachaar ajildag baiv.Aav mini eh oronch,temtsegch bailaa.Aaviin mini hunii erhiin toloo zahidaliig bi NUB,New York t hurgesen ym
Minii aaviig dursaj bichsen bayarlalaa
Ardchilal mandag!

Дурсамж хуваалцах