1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө сонин гарсныг үзлээ. Телевизээс утасдлаа. Сонин танилцуулах шардлага гарлаа. Тийш очив. Социал-демократынхан Монголын Оюутны Холбооныхон ирчихсэн байв. Нилээд удаан хүлээлээ. Гадаадад нэвтрүүлэг хийдэг радиогийн хэлтэст ярилцлага өглөө. Бага үдийнхэн телевизийн “Цаг үе – Залуучууд” нэвтрүүлэг бэлдэж байгаа аж. Хүлээж хүлээж хэдэн минут ярилцлаа. Батсуурь ослоор нас барсныг сонслоо. Саяхан зүгээр байсан хүн ажлаа хийж яваад орчлонгийн мөнх бусыг үүзүүлчих юм даа! Нэг л өдөр уулзахгүй болчих хэцүү хувь зохиолтой хүний амьдрал даанч хөөрхийлөлтэй юм. Хүн хүнээ хайрлаж явах л хэрэгтэй юм. Телевизийн гуназанд хооллов. Үдээс хойш зовлон туулсан хүмүүсийг баахан сонслоо. Дорнодоос 2 хүүхдээ тэвэрсэн хүн ирлээ. Хүн зовлонгийн эрхээр

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө босоод хүүхдээ хүргэж өгчихөөд жаахан унтлаа. Ажил дээрээ иртэл Баянцогт Сангийн Аж Ахуйгаас хүн (Хүчитбаатар) хувийн машинтай ирчихсэн байв. Сонин аваад 100 гаруй км газар луу Баярмаатай цуг 4-үүл гарлаа. 2 цаг шахам явлаа. Замдаа 22-ын товчоон дээр хооллов. Тэнд очоод удирдлагын хүмүүстэй нь уулзлаа. Орой 18.00-с ажилчидтай нь уулзлаа. Орон нутагт хөдөлмөрчид дэндүү их нухлагдаж, хүлцэнгүй болчихсон учраас дэндүү ноомой юм. Намын суртал ухуулгаар хэт автсанаас биш их л цагаахан хүмүүс юм. Шөнө 24.00-ийн үед тэндээс машинаар гарч гэртээ ирлээ.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажил дээрээ байж байтал Намжим утасдаж П.Очирбат дарга ярья гэж байна гэв. Очирбат даргатай ярихад та нарт “Новости Монголии” сонин сэтгүүлийн байрыг өгөхөөр боллоо. Дугуй заалаа хуралдаа ашиглаж бай гэсэн утгатай зүйл ярилаа. Би ч баярлаж талархаад асуудлыг хүлээн авав. Гэтэл нөхөд минь хэдхэн сарын дараа газарт орох, тэртээ тэргүй нурах гэж буй байраар хуурах гэж байна гээд зөвшөөрдөггүй. Манайхан Шаравсамбуу (Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга), Чимэд (Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн) нартай уулзаж байв. Би Бат-Үүлтэй цуг Ардын эмнэлгийн хүрээлэнд яриа хийгээд цааш МХЗЭ-ийн ТХ-ны усан бассейнд очиж бас ярив. Тэндээс ирэхэд манайхан цуглачихсан байв. Ирэхэд МАХН-ын Төв Хороог

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө нэлээд сайн унтлаа. Босож юм индүүдэж усанд ороод Болороотой цуг ШУТСО-д 14.00 цагаас урилгаар “Оюутны шоу” очиж үзлээ. Дандаа фонограмм. Гэртээ ирж зурагт харж цаг авлаа. Маргаашийн явалтад бэлтгэх хэрэгтэй боллоо. Манайд зовлонд автсан ядуу хүмүүс маш их байна. Хүнд суртал газар авч жирийн хөдөлмөрчин хүний ялангуяа шударга иргэний үг дуулдаг газар гэж алга болжээ. Даргыг шүүмжилсэн хүн даргатай уулзахаас өөр зүйл мэдэхгүй байна. Хөдөлмөрчин хүний тэмцлийн зэвсэг хаана байна вэ? Түүнийг 50-иад жилийн өмнө хүнд сурталтнууд ичгүүр сонжуургүй хураан авчээ. Одоо жагсаал цуглаан, санал асуулга, сонгууль ажил хаялт, ардчилал, ил тод байдал, олон ургалч үзлийн хэлбэрээр хөдөлмөрчин түмэн зэвсгээ

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө дугуйд ирлээ. Жаахан юм бичлээ. Лхагвасүрэн ирэхгүй жаахан зовоолоо. 12:30-д вагоноор Батдорж, Цолмон, Лхагвасүрэн, бид 4 Дорноговь гарлаа. Замдаа сонин зарж жаахан ухуулга хийв. 22 өнгөрөөж Сайншандад ирэв. Хүн тоссонгүй. Замдаа тааралдсан Баатар гуайн өрөөнд сониноо тавчихаад зочид буудал орж хонолоо. Депутатын чуулга, нам, эвлэлийн бага хурал болно гээд хөлтэй байлаа.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө босож АДХГЗ-ны дарга Мижид дээр дөрвүүл (4.19 байгуулагдсан аймгийн Салбар зөвлөлийн зохицуулагч Ганбаттай цуг) орлоо. Байдлыг танилцуулав. Манай нөхөд сонин зарж Ганбат бид хоёр уулзалт хийх байр олов. Үдээс хойш Тээврийн Удирдах Газар орж жолооч нартай уулзав. Энэ аймагт шашин урдаас, хувьсгал хойноос дэлгэрдэг гэж Дорноговьчууд ярих юм. Тийм ч бололтой. Энд л аймгуудаас хамгийн сүүлд Салбар зөвлөл байгуулагджээ. Ширээ рүү ярианы эхэнд чулуу орж ирж байсан бол сүүлдээ баярласан талархсанаа илэрхийлээд гарав. Хүнсний комбинат орлоо. Тэнд ажилчид нь цуглаагүй байв. Орой 20:00 цагаас Анагаах Ухааны Дунд Сургуулийн клубт аймгийн хөдөлмөрчид радио үзелээр зарлуулж уулзалт хийлээ. Уулзалт 4 цаг

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө Мижид даргатай гурвуул орж уулзлаа. Урьд орой Цолмон, Батсүх нар сум руу гарчээ. Байр, данс, сонины нүүр, орос цэргийн ангийн асуудал зэргээр нилээд ярилцав. Ганбаттай гарч Зүүнбаян явах машин эрлээ. 12:00 өнгөрч байхад ТУГ-аас нэг 69 машин авлаа. Цаг гаруй давхиж Зүүнбаян оров. Тэндхийн Салбар зөвлөлийнхөө 9 хүнтэй уулзав. Их л ядуу, хэцүү, хавчигдмал байдаг аж. ЗХЖШ (Зэвсэгт Хүчний Жанжин Штаб)-ын дарга Жадамбаа ирчихээд энд уулзах байр ч алга, хүмүүс ч их ажилтай боллоо. Гүйцэтгэх захиргааны нарийн бичиг хүүхэнтэй уулзав. б/ч Ундрах, Батдорж нартай уулзаж сонин, мөнгө өглөө. Баярхүүгийнхээр очиж хэсэг буу халлаа. Шандад ирж Төмөр замын клуб оров. Хүн

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө босоод эндхийн дарга Даштай уулзлаа. Эзгүй олон байшинтай, зутруу амьдралтай, цөөн хүнтэй, шийдэх асуудал их хуримтлагдсан сонин газар юм. Эндхийн дарга нар, геологийн инженерүүдтэй уулзаж ярилаа. 13:00 цагаас мөс шиг хүйтэн, далай шиг том клубт уулзалт хийлээ. Удаан ярив. Нилээд ойлголцлоо. МоАН, МоАХ-д шууд 71 хүн элслээ. Нэг дор ингэж олон хүн элсэхийг анх удаа үзлээ Мөн Салбар зөвлөл байгуулж Зохицуулах зөвлөл сонгож, Ачитаар зохицуулагчийг санал хурааж батлав. Орой сэргийлэгч нартай уулзав. Нэг айлд орж цай уулаа. Оргилд 190-ийн дугуй авлаа. Тэгээд машин эрж баахан хурдалсны эцэст МАЗ-аар Батдорж бид хоёр Чойр гарлаа. Замдаа жолооч нартай нилээд буу халлаа. Чойр

1 2 3 18 19 20 21