1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө летучек хийлээ. Бямбасүрэн дарга (Армийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга) утсаар дуудав. Очиж уулзлаа. Зөвлөлгөөн дээр миний ярьсан зүйл шинэ байгууллагын тухай сонирхлоо. Худал муу цуу тарсан бололтой. Бямбасүрэнд зөв ойлгууллаа. Эргэж редакц дээр иртэл эрхлэгч (Чантуу) дуудлаа. Бас ярьдагаа ярьж учрыг ойлгуулав. МАХН ТХ-нд нилээд яриа болсон аж. Орой 17:00 цагт БХЯ-ны төв аппаратын ХЗЭ (Хувьсгалт Залуучуудын Эвлэл)  хороо хоёрдугаар зөвлөлгөөний төлөөлөгчидтэй уулзах уулзалт зохион байгуулав (N 320). Туяагэрэл Ганди бид гурав жаахан хоцорч орлоо. Харин Ванчиндорж (МААУТГ-Монголын Ардын Армийн Улс Төрийн Газрын дарга) 60 орчим хүн цуглажээ. Хаянхярваа хурандаа төлөөлөгчдийг танилцуулж зөвлөлгөөний тухай ярив. Тэд тайзан

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө МААУТГ-ын даргатай Армийн ХЗЭ (Хувьсгалт Залуучуудын Эвлэл)-ийн хорооны товчооны гишүүд уулзлаа. Ванчиндорж дарга сүүлийн үед армийн хэмжээгээр харилцааны зөрчил ихсэж, хурцдаж байгаа талаар ярьж ХЗЭ-ний хорооноос тодорхой ажил зохиохыг шаардлаа. Бид өөр өөрсдийн саналыг ярив. Орой Баттогтохтой уулзав. Мягаа дэвтэр авч ирж өглөө. “Бидний хууль ямар байх вэ?” гэсэн телевизийн ярилцлагад орлоо. 3 цаг гаруй гэрэлд шарагдлаа. Уг нь өнөө орой “Ардчилсан холбоо” 18:30-д цуглаж төсөл ярилцах ёстой байсан юм. Тэр ч өнгөрлөө. Бидний залуучууд юуг эрмэлзэж зүтгэнэ вэ? Миний хувьд мэргэжил, ажил, өмсөх зүүх, авгай хүүхэд цөм байна. Гэтэл сэтгэл зүрх минь олны төлөө шаналж, шархалж, сэдэрч явна. Хүмүүс

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажил дээр хэсэг сонин уншлаа. Эрхлэгчтэй орж жаахан ярилаа. Одгэрэлийг Долгоржав эмээтэй уулзууллаа. Сүхбаатар, Базаррагчаа, Амарсанаа бид 4 офицеруудын ордон орлоо. Манай нэгдлийн цуглав. Би зөвлөлгөөнд оролцсон тайлангаа тавьж шүлэг ярилцаж хэсэг суулаа. 5 мин-ын шүлэг бичиж үзлээ. Маргааш холбооныхон уулзахаар болжээ. Ажил гайгүй явж байгаа аж. Улс төрийн тэмцэлд амьдралаа зориулахаар шийдлээ.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Ажлын өдөр хэвийн өнгөрлөө. Хэсэг утасдаж, юм бичиж, уншиж байтал өдөр өндөрлөжээ. Очирбат ирж уулзлаа. Орой 18:30-д Бар Зур (Барилгын Зураг)-ийн төв институтын байранд холбооныхон (40 гаруй хүн) цуглаж ярилцлаа. Энхбаатар хөтөлбөрөө танилцуулав. Боожоо, Бошгот нар жаахан сургааль айлдлаа. Бүтэн сайн өдөр хийх анхны цуглааны (жагсаалын) тухай, зохион байгуулах талаар тодорхой ярилцлаа. Лозун, хамгаалалт, хэлэх үг, хүн гээд олон асуудал гарлаа. Өрнөд Европын социалист орнуудад ялангуяа Герман, Чехословак, Унгар, Польш, Болгарт болж буй жинхэнэ хувьсгалт үйл явцын гэрэл гэгээ Азийн төвд тусах боллоо. ЗХУ-д болж буй өөрчлөн байгуулалтын илч манай зогсонги байдлыг бөөрнөөс нь борлуулж эхэллээ. Гэтэл Монголд маш хүнд, ихэнхи

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өдөржин ажил дээрээ байлаа. Эрхлэгчтэй дээрээс хурандаа Дашзэвэг ярьж жаахан шахалт үзүүлсэн бололтой. Жаахан баньд минь хэлмэгдэвдээ гэж эрхлэгч санууллаа. Хамгийн дээд давхаргаас доод удирдлага хүртлээ улс оронд үнэхээр хувьсгал хэрэгтэй байна гэдгийг ойлгоогүй бололтой. Залуучуудын эвсэл хөдөлгөөнд нүүрэн дээрээ тал засаад цаанаа ясы нь хусаж байгаа юм шиг эмзэглэж байна. Шууд захиргааны аргаар дарах ч хандлага гарч магадгүй нь. Өдөржин идэвхтний захидал ялгалаа. Ойрын үед нилээд хүйтрэх бололтой. Орой монуминталь чимэглэлийн байранд очиж нилээд ярилцаж ажил шийдлээ. Зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ. Мөнгө нийлүүлж даавуу авахаар боллоо. Би сигналтай байв.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өнөөдөр сайхан дулаан байна. Өглөө 11 хүртэл ажил дээрээ байж байгаад хүүхдийн хэсгээр орж 2 хүүхдийнхээ эмнэлгийн картыг авч гэртээ ирэв. Оргил, Эрдэнэ хоёрыг Эх нялхсын төвд аваачиж эмчид үзүүллээ. Бид 4 хувийн машин хөлөглөж морьтой л явлаа. 16:00-д Сүхбаатарын районы ХЗЭ (Хувьсгалт Залуучуудын Эвлэл)-ийн хорооны байранд олон хүн цугларч ярилцлаа. Бид хөтөлбөрөө танилцуулж маргааш болох цуглааны талаар ярив. Юм чинь нарийндаа хүрэхээр санаснаар бүтчихдэг эд биш бололтой. Сэтгэлийн хөдөлгөөнөөр бүх зүйлийг нэгэн амьсгаагаар хийх гэсэн оролдлого уриалга гарч биднийг зориг зүрхгүй, айж байна гэдэгт хүртэл хүрлээ. Нилээд хурц маргалдаан болж байж өчигдөр оройн шийдсэн газраа цуглаан хийх боллоо. Зарим нь

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө эрт бослоо. Нилээд хүйтэн хүйтэн байв. Редакцид ирж Чойжилын зурсан 3 плакатыг авлаа. 09:00 болж байхад Залуучуудын соёлын төвд очлоо. Зохицуулах зөвлөлийнхөний зарим нь иржээ. Хондо моторт бензин оллоо. Техник хэрэгсэл олох хүн маань (3-р нэгдсэн эмнэлэгт инжинер Баяржаргал) урьд шөнө ажил дээрээсээ баригдсан байна. НАХЯ-руу райод, төв сэргийлэх рүү утасдаж асуусан боловч нааштай хариу өгсөнгүй. Хүн хүлээж цуглааныг 11:30-д эхэллээ. Цуглааныг нээж би үг хэллээ. Энэ цуглаан нь хүмүүс санасан бодсоноо айж эмээхгүй хэлэх, шударга шүүмжлэл өрнөсөн анхны цуглаан ч байж магадгүй. Яг энэ үеэр зарим аймаг, хот, төв суурин газар жагсаал болжээ. Мөн өнөөдөр Олон Улсын хүний эрхийн

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө 08:00-д Засгийн газрын ордны баруун жигүүрт цугларлаа. Бүгд хуралд өргөх бичгээ. Бүгд хурлын ажлын группын бие төлөөлөгчид гардууллаа. Манай Зохицуулах зөвлөлийн 10-аад хүн очсон байв. Ажил дээр ирээд өчигдөрийн болсон зүйлийн тухай баахан ярилаа. Өчигдөр орой Алтангэрэл дарга өөрчдөгдсөн тухай, Жасрай Сайд нарын зөвлөлийн 1-р орлогч, Бямбасүрэн Сайд нарын зөвлөлийн орлогч дарга болсон тухай сонслоо. Сайхан мэдээ. Манайхан өчигдөр тараад орой 24:00 болтол ярилцаж дараачийн ажил үйлээ тодорхойлжээ. Өчигдөр гадаадын хэвлэлийн агентлагууд манай өргөх бичиг, хөтөлбөрийг олшруулж тараасан байна. Мөн Зөвлөлтийн элчинд манай зохицуулах зөвлөлийн төлөөлөгчид очиж элчингийн намын ажил эрхэлсэн хүн – V бүгд хурлаас хойш танай нам өөрчлөн

1 2 3 19 20 21