1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө 6 өнгөрч Улаанбаатарт ирлээ. Такси хөлсөлж гэртээ ирлээ. Толгойгоо угааж, цай уучихаад гэрээс гарав. Батхуягтай таарлаа. Мэдээллийн төв ортол МСХ (Монголын Сэтгүүлчдийн Холбоо)-ны их хурал өчигдөр хуралдаж ихэнх асуудлаа шийджээ. Лхагватай уулзлаа. Өнөөдөр зохион байгуулалтын асуудал хэлэлцэх бололтой. Намайг бүгд хурлын гишүүнд сонгож байгаа гэнэ. Дугуй заал орлоо. Улаантолгойгоос Мөнхөл ирчихсэн байв. Мөнхөлтэй цуг 18 орж хоол идлээ. Зориг, Бат-Үүл бид 3 нилээд ярилаа. Ням, Арслан 2-ч хүрээд иржээ. Цэргээр талбайг бүслүүлж байгаа тухай хүмүүс ирж хэлж байв. Ялалт шилжих нь зүйтэй гэж шийдэв. Толгой дааж хотын чуулган том шийдвэр гаргаж дээ. Байдал хурцдах нь илэрхий боллоо. Автобусаар Бат-Үүл бид

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө Мөнхөлтэй цуг гэрээс гарлаа. Замдаа Монголын Сэтсгүүлчдийн Холбоогоор оров. Уулзах хүн алга байв. Үнэн сонины редакцаар орж Барамсайтай уулзлаа. Ардчилалд гарсан “Тоншуул” сэтгүүлтэй холбоотой материалтай Иштавхай асуудал гаргаж яваа аж. Хүнд итгэхэд бэрхтэй болсон хорвоо юмдаа. Дугуй орлоо. Энд тэндээс нилээд утасдлаа. Ажилгүйчүүд цугласан учир тэдэнтэй хэсэг ярив. Шивээговийн тухай ч ярилаа. Түүнийг онцгой бүс болгож, онцгой эрх олгох нь чухал юм. Хүүгээ дагуулсан ядуу өвгөн дахиж ирэв. Шөнө манай сонинг хэвлэх болсон тухай мэдээ ирлээ. Лоохууз гуайнд очлоо. Амралт руу явчихаж. Жаахан ярьж суулаа. Цуглаанд бэлдэж нилээд үг бэлдлээ. “Ялалт” руу очихоор хүн бараг цуглаагүй, тэнгэр бүрхэж шороо босч

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө овоо унтлаа. Усанд орлоо. Юм индүүдэв. Эмээ, Болор, Оргил, Нямка бид хэд 15:00-ийн цирк үзлээ. Замдаа дэлгүүрээр орлоо. Арслантай цуг тэднийд очив. Баяраа, Одгэрэл 2-т бууз өгч явууллаа. Амиак алдаж хөргөгч эвдэрч мах комбинат хамаг юмаа гаргасан аж. Бат-Үүл, Төмөр-Очир, Лхагвасүрэн нартай утсаар ярилаа. Би маргааш Хөвсгөл явж магадгүй боллоо. Зэргээс ирсэн 1 залуутай нилээд маргав. Даанч хөөрхийлөлтэй ойлголттой байна. Телевиз бусад мэдээллийн хэрэгслээр баахан дайралт хийв. Цаашид үргэлжлүүлэх бололтой. Засгийн Газрын ордоноо цэргээр бүсэлчихээд цаана нь юм бэлдээгүй байна гэдэг түмэн худал! Орой Бат-Үүл, Зориг штабын жижүүртэй утсаар ярьж Хөвсгөл явах чиг авлаа.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа ирлээ. Со, Төмөр-Очир, Иряа 3 Хөвсгөл явах болсон бололтой байлаа. Шинэ сонин гарчээ. Со утасдлаа. Ажил гараад Хөвсгөл явж чадахгүй болсноо ярилаа. Ингээд би явахаар шулуудлаа. Иряатай цуг 100 айл орлоо. Тэнд паспортын хэлтсийнхэнтэй уулзлаа. Зөвшөөрдөггүй. Иряа буцаж Гочоо руу явлаа. Агваан-Очир зөвшөөрөх янзын юм хэллээ. Дахин Гришатай уулзлаа. Тамга, гарын үсэггүй гээд бичиг өгсөнгүй. 15:00-д такси ирлээ. Нисэх оров. 2 мянган сонин авч гарлаа. Бид 3-ыг Энх-Амгалан суулгаж өгөх гэж нилээд гүйлээ. Манай нисэхийн хүмүүс хувьсгалын үйлсэд маш их тус болж байна. 15:50-д онгоцоор гурвуул гарч 5 өнгөрч байхад Мөрөн хотод ирлээ. Хүмүүс угтаж авав. Шууд өлсгөлөн зарлагчид руу

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө эрт бослоо. Төмөр-Очир ирж унтаагүй аж. 06:30 өнгөрч байхад өрөөнд ирэв. Манай хүмүүс унтаж байлаа. Заяат Ханх ороод ирж байгаа аж. Хот руу утсаар Зоригийнх руу ярилаа Сүхбаатар авч ярив. Эмч, лам, радио телевизийн сурвалжлагч нарыг дуудлаа. Өглөө байж байтал Заяат дарга дуудав. Лувсандаш нам-I, Дамдинбазар АДХГЗ-I, нар бас байв. Хөдөө цас ихтэй, байдал Мөрөнд хэцүү байгаа талаар ярилаа. Бас жаахан маргалдав. Ярилцлагыг стадионд хийхийг Дамдинбазар хүслээ. Хотруу утсаар ярьж жаахан суув. Төмөр-Очир, Баярмагнай бид гурав 1-р гуанзанд очиж хоол идлээ. Би эргэж ирж Ренчин, Нямдаваа – сайд, Сайд нарын Зөвлөлийн хариуцлагатай жижүүр Бямбаа нартай утсаар ярилаа. Ренчин дээд шүүхийн

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө хот руу ярилаа. МоАХ, МоАН-ын мэдэгдэл телевизороор хийсэн аж. Дархан, Эрдэнэтэд суугаа эсэргүүцэл эхэлж байгаа юм байна. АНУ-гаас албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн аж. Өглөө Заяат хот руу ярилаа. Заяат дарга дуудаж эмч, бусад удирдлага, манайхантай ярилцав. Нилээд удаан ярилцаж 4 хүний бие муудсан тухай, МУЗН (Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг)-д мэдэгдэх талаар ярив. Заяат дарга Очирбаттай ярихдаа биднийг өөр өрөө рүү орууллаа. Сэжигтэй зүйл. Баяржаргал, Батсуурь, Очбаатар, Цогбадрах нарыг албадан эмчилгээнд явууллаа. Толгой дааж шийдвэр гаргаж хүмүүсийг албадан явууллаа. Би мэдэгдэл хийж ярив. 2 цагаас суугаа эсэргүүцэл илэрхийлэв. Дарханаас 2 хүн ирлээ. Баясгалан буцлаа. Гүйцэтгэх захиргаа, намын хорооны өмнө хүмүүс цуглаж

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өчигдөр шөнө бүхлээрээ унтчихаж. Яаруу сандруу цай уугаад гарлаа. 1 утастай өрөө өгсөн боловч ажиллах хүмүүс маань байгаа аж. Өглөө хот руу утасдлаа. Олон газар суугаа эсэргүүцэл хийж зарим газар өлсгөлөн зарлахаар бэлдэж байгаа аж. 11:20 -ийн үед Барилгын Удирдах Газрын материал үйлдвэр, авто гражийн 100 гаруй хүн 8 цагийн сануулах ажил хаялт зарлаж ирж талбайд суулаа. Мөн мод боловсруулахаас 18 хүн, НААҮ (Нийтийн Аж Ахуй Үйлчилгээ)-нээс хүмүүс (2 цех) ирж ажил хаялтаа зарлав. Өдөр байж байтал 13:15-д Заяат дарга дуудлаа. Түүнтэй цуг аймгийн 5 удирдах хүн байлаа. Надаас цөөн зүйл асууснаа Аймгийн АДХ (Ардын Депутатудын Хурал)-ын тэргүүлэгчдийн мэдэгдэл уншиж цуглаан,

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө оройхон босов. Өчигдөр 03:00 дөхүүлж унтсан учир нам явчихаж. Гэрээрээ орж чадалгүй гараад ирсэн чинь царай алдаад, хиртээд маш их зутарч байна. Миний ард түмэн сайхан амьдралтай золгож байвал өчүүхэн би юусан билээ. Улс төрөөр оролдож буй хүмүүсийн хувь заяа хичнээн хөөрхийлөлтэй өрөвдөлтэй юм бэ дээ! Хамгийн сайн нөхөртэйгээ магадгүй аав, ээж, ах дүү, ханьтайгаа хүртэл муудаж болох зарим нэг хүнтэй бүр насны өстэй ч болж болох юм. Мөн нэг үйлдэлд орох юмуу, санамсаргүй алхам хийх, магадгүй шоронд ороход зөвхөн өөрөө зовоод зогсохгүй өрөөлийн хувь заяанд асар их нөлөөтэй байх юм. Эгэл хүний амьдралыг огоорон орхидог, эрдэнэт олдохуяа бэрх

1 2 3 19 20 21