1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө маш эрт бослоо. Шөнө нэг л унтсан болсонгүй. Өлсөгчидтэй цуг хэвтэж хэсэг унтлаа. Утсаар хот руу ярилаа. Хотод ардчилсан хүчний эвсэл, Цанжид, Сайд нарын Зөвлөлийн хариуцлагатай ажилтан, Чимэд нарын ярилцлагыг радиогоор бүтэн ярилаа. Ардчилсан Социалист Хөдөлгөөн (Гончигдорж, Батбаяр) Шинэ Дэвшилт Холбоо нар нэг л зөөлөн байр суурь бариад байна. Бат-Үүл их зөв зогсож байв. Ардын Түр Хурлыг- (зөвлөлдөх зөвлөл, сонгуулийн комисс, бага хурлаар) төлөөлүүлэх юм шиг ярилаа. Оюунгэрэл, Батжаргал, Баярмагнай бид 4 гуанзанд орж хооллов. Хүмүүст тайлбар өглөө. Олон удаа хүмүүст ярилаа. Эмнэлэг рүү лам нар, Оюунгэрэл, зурагтынхантай киноныхонтой очив. Тэнд байсан 6 хүнд өдрийн ярилцлагыг тайлбарлав. Чилхаажав баахан

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Даваадорж өглөө Баасан бид 2-ыг дуудаж сэрээлээ. Босож жаахан цай ууж цуйван идлээ. Тэгээд модны МАЗ-аар Баярмагнай, Баасан бид 3 гарлаа. Эхлээд Алаг-Эрдэнэ сумаар дайрлаа. Сумын 2 даргатай нь уулзлаа. Радиогоор зарлуулах боллоо. Буриадаас зочид ирээд найрлаж байхад нь таарлаа. Орой 5-д ирнэ гээд Хатгал руу гарлаа. Хатгалын гуанзанд орлоо. Хотын намын даргатай уулзсан боловч мэндлээд өнгөрлөө. Гүйцэтгэх захиргааны дарга Ням-Очиртой уулзаж ярилцлаа. Залуу хүн гэхэд даанч яавдаа. Арай гэж ширүүлж байж радиогоор зарлав. Хүмүүс цугларсны дараа Ням-Очир гарч ирж алдаа хийснээ, зарлиг зөрчиж буйг, хүмүүсийг тарахыг уриалав. Хүмүүс яриа хийлгэхийг, ихэд хүслээ. Тэгээд уулзалт гаднах “цэнгээний талбай”-д эхлэв. Ярилцлага

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө оройхон бослоо. 1-р гуанзанд орж хооллов. Янз бүрийн сум руу явах болов. Амины машин олж Баярмагнайтай цуг явах болов. Айлд очиж дээл ч өмсөж үзлээ. Гутал олдсонгүй. Сэргийлэхийн хүн замд гарахын өмнө ирж ЦСГ (Цагдан Сэргийлэх Газар)-ын дарга хур Пүрэвжав, хур Мөнхдалай бас 1 байцаагч нар байв. Намайг буцахыг л шаардлаа. Суманд очоод клубт уулзалт хийхийг хүртэл зарлиг зөрчсөн гэж хэлнэ гэж тас зөрөв. 87 зүйл анги уншуулж сүрдүүлэх, шүүх аяс ч гаргалаа. Өглөө Заяат дарга дээр Баасан, Баярмагнай бид нар машины асуудлаар орсон юм. Заяат зөвшөөрсөнгүй бид баахан мэтгэлцлээ. Зориг орж ирж Заяатыг хэд хэдэн удаа мостонд орууллаа. Баасан

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өнөөдөр 14:00 хүртэл байв. Ганхүү ирж Энхтүвшин бид 3 Паспортын хэлтэс орлоо. Ажил бүтсэнгүй. Чихэр боов дээр бууж Хөхөлбөй гуайтай уулзлаа. Нарийн ширийн ч гэхүүдээ нилээд зүйл ярилцав. Шударгаасаа болж хэлмэгдэж л яваа хүн юм. Орой хуралд очлоо. Ерөнхий зохицуулах зөвлөл, Улс төрийн зөвлөлдөх зөвлөл нийлж хуралдав. Урьд хожид ховорхон байсан ойлголцлын хурал боллоо. Жагаа, Батсүх нар Ерөнхий зохицуулах зөвлөл, Улс төрийн зохицуулах зөвлөлөөс сайн дураар гарах өргөдлөө өглөө. Бат-Үүл намаа бүртгүүлээд гарахаар болов. Хамтын шийдвэрийг үл ойшоож өөрийн шийдвэрт эрдэх явдал гарч байснаас ардчилсан хувьсгалын явцад нөлөө үзүүлэхгүй ч алдаа гаргасан тохиолдол ч байгааг онцолж ярилаа. Мөн 3 цагийн

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажил руугаа очлоо. Тэнд нөхдийг хүлээж дэмий нилээд суулаа. Дараа нь ойрын 2,3 хоногийн асуудал хэлэлцэж, Нинж, Зориг 2-ыг Дархан, Сэлэнгэ рүү явуулж өлсгөлөн зогсоосны дараа эргэж ярилцаж стратеги, тактикаа ярилцах боллоо. Энхбаатар, Галсандорж бид 3 Баянголд очиж хоол идлээ. Сайд нарын Зөвлөл, Ардын Их Хурал, МАХН-ын Төв Хорооноос хүнтэй уулзах гэсэн боловч алга байв. Ахмадын хороогоор орж ахмадуудтай уулзах тухай ярьж тохирлоо. Хөхөлбөө гуайтай тааралдаж маргааш уулзахаар болов. Зарим материал нь “Улаан-Од”-д гарсан юм. Улаан-Од-оор орж нилээд хугацаа алдлаа. Тэнд Бат-Үүл ч бас байж. Гомбосүрэнтэй уулзчихаад хэвлэлээ авсаар гэртээ ирлээ. Хэсэг сонин уншиж юм бичих гэсэн боловч нойр

1 2 3 19 20 21