1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа ирлээ. Цэргийн хэвлэх үйлдвэрийн намын хорооны даргатай уулзаж ажилчидтай нь МАА (Монголын Ардын Арми)-ийн Утга зохиолын нэгдэл, Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөний төлөөлөгчидтэй уулзалт хийх боллоо. Дор Соёл хүмүүжлийн танхимийн түлхүүр гуйж авч Зохицуулах зөвлөлийн гишүүдийн 19:00 болоход ирэхэд нь бэлтгэв. Бид нилээд удаан ярилцлаа. 17-нд жагсаал хийх асуудлын төсөл гаргаж хэлэлцүүллээ. Орой Зөвлөлтийн “Время”-гаар 10-ны цуглааныг харуулж биднийг холбоо байгуулсан тухай зарлалаа. Бид бүгд үзлээ. Нинж бид хоёр сэтгүүлч оператор хоёрлуу нь утасдаж баярласнаа илэрхийллээ. Орой шөнө гэртээ. Гэрийн болон хадмын эхнэрийн драм эхэллээ. Хүүхэд өвдөөд бас сандаргах бололтой. Хөөрхий тэд тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө шууд явж БХЯам орж Баярмагнай хурандаатай холбоо барилаа. Орой уулзая гэсэн юм. Холбооныхоо талаар нилээд ярилаа. Бас ч сургамжтай үг хэлж байна. Ер нь бидний зорилго зөв гэдгийг ойлгов. Ажил дээрээ ирвэл Бат-Орших дуудлаа. Эвлэл, ажил, холбоо гэсэн асуудал гарч ирлээ. Энэ 3 хоорондоо зөрчилдөж байгаа талаар ярилаа. Нөхөдтэйгээ ярьж байж болъё гэж тохиролцов. Орой Энхтүвшин лүү утасдаж хоёул Зориг руу очлоо. Зориг алга байв. Бошигт холбоо барьж орой тэнд уулзахаар тохиролцов. Нэгдэлийн гишүүд рүүгээ очиж баахан ярилаа. Тэгээд Бошигтынд ирж өдрийн асуудлыг ярилцав. Ер нь ажил, эвлэлээ орхих нь зүйтэй боллоо. Жаргалсайхан ирлээ “Буян”. Бидэнд туслахаар болов. Баасан ирлээ.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Эрхлэгчтэй уулзаж армиас халагдах, ажлаас гарах хүсэлтээ тавилаа. Редакцийн нөхөдтэй ярьж шийдвэрлэхээр боллоо. – Нэгдэх өдөр. Эрхлэгч намайг ойлгож байна. Нэргүй.О орж ирж халагдах асуудлыг эрс эсэргүүцлээ. Ухуулах ойлгуулах гээд барах шинж алга. Би үнэхээр өөр замгүйгээ, ганц зөв зам сонгосноо мэдэж байна. Б.Эрдэнэбаатар ирж бас байхыг ятгалаа. Орой нөхөдтэйгээ уулзаж ярилцлаа. Хүмүүс в тени (сүүдэрт) байхыг зөвлөж, идэвхитэй оролцохоо боль гэлээ. Орой МАХ (Монголын Ардчилсан Холбоо)-ны зохицуулах зөвлөл цуглаж ерөнхий зохицуулагч (далд) Бошигт, (ил) Зориг, дэд зохицуулагч Энхтүвшин нарыг нууц санал хураалтаар сонгов.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Ажлын газар ирж эрхэлэгчтэй уулзлаа. Халагдана гэснээрээ халагд гэв. Уг нь би ажлаа хийх хүсэлтэй байгаа талаар ярив. Хоёр нялх хүүхэд эхнэр, хадмын хажууд байгааг хэлэх үү? Байдал нилээд хүндрэх бололтой. Ер нь халагдая гэснээрээ халагдая гэж бодлоо. Нөхөд минь хэрэггүй гэж маш их ятгаж байна. Үнэхээр тэд миний л төлөө санаа зовж буй нь илт. Армийн Улс төрийн газрын боловсон хүчний хэлтсийн дарга д/х А.Пүрэвжавтай очиж уулзлаа. Над руу дайрав. Бас хариуцлага тооцох ч юм ярилаа. Би ажлаа хийх хүсэлтэй байгаагаа хэлэв. Тэгж ойлголцоод саллаа. Надад МАХ (Монголын Ардчилсан Холбоо)-оог орхино гэдэг худал юм. Энэ бол тактикийн арга гэж бүгд

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа ирж Сумъяа намайг баахан ухууллаа. Эрхлэгчтэй орж уулзлаа. - Чи юу ч гэсэн сонинд ажиллахгүй хөдөө анги явж ажиллавал болох юм гэж ярилаа. Хошууч Ц.Бат-Орших маш ууртайгаар чи Холбооноосоо гарлаа сониндоо ажиллана гэж бичиж гарын үсгээ зурахыг шаардлаа. Би хэсэг балмагдлаа. Дураар нь болгож тийм үг бичиж гарын үсгээ зурав. Нарийн бичгийн дарга ингэж уурласны учир бол өнөөдөр Балхаажав дарга сэтгүүлчдийг хүлээж авч тэнд миний талаар маш өндөр авч яригджээ. Ажлаас нь яагаад халж байна, хүний эрх гэж баахан шуугилдсан байна. Юу гэж ингэж миний нэрийг тойруулан цуу ярина вэ? Би үүнээс маш эгдүүцэж байна. Манайхаас Сумъяа, Ганди,

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө 10 цаг өнгөрөөж гэрээс гарлаа. Дуурийн театрын хажууд хүн ирэхгүй жавартай байв. Цуглаан 12:00 14:00 хүртэл үргэлжиллээ. Бараг 1000 гаруй хүн цугласан болов уу. Улаанбаатар хотод байдаг бүх орны элчин сайдын яамныхан, хэвлэл мэдээллийн агентлагыхан, яам тамгын сайд дарга нар, хэлтсийн эрхлэгч нар ирж ажилласан бололтой. Цуглаан зохион байгуулалтын хувьд тааруу эмх замбараатай боллоо. Сүхбаатар, Бат-Үүл бас бус хүмүүс ярих ярихгүй зүйл ярилаа. Мөн тодорхой нэр цохож (Даш, Мянганбаяр, Түмэндэлгэр) гээд шүүмжиллээ. Энэ бол нэг ололт. Дараа МУИС-ын байранд цуглаанаа дүгнэж ярив. Орлон ажиллах хүмүүсийг тогтлоо. Гэртээ ирж хэсэг юм угаалаа. Нилээд ядарч байгаа бололтой. Өдөрт 14-18 цаг ажиллах

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө АИХ-ын хөдөлмөрчдийг хүлээн авах байранд АИХ-ын тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ц.Готов манай зохицуулах зөвлөлийг хүлээж авлаа. Бид өргөдөлөө өргөн барив. Нилээд ярилаа. Готов гуай ойлгохгүй бид ойлгуулах гэж нилээд үзэв. Эндээс шууд явж УТГ (Улс Төрийн Газар)-ын дарга хо/ген (хошууч генерал) Ц.Ванчиндоржтой уулзлаа. Нилээд ярив. Би биенээ гайгүй олголцлоо. Өргөдөл гаргаж энгийн болох талаар ярихаар шийдлээ. д/х Пүрэвжавтай уулзаж энэ тухайгаа хэлэв. Редакцид ирвэл хошууч Сумъяа нилээд ууртай байв. Уг нь би өчигдрийн цуглаанд оролцох ёсгүй байсан юм. Эрхлэгч, нарийн бичгийн дарга нарт байдлыг танилцуулав. Орой бид (МАХ) дугуй зааланд уулзлаа. Ирэх цуглааныг ямар сэдвээр хийх талаар тохиролцох боллоо. Нилээд

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө телевизээс Батсуурь утасдлаа. Хамтарч нэвтрүүлэг хийх тухай ярив. Ажил руугаа нилээд шамдуу орохгүй бол болохгүй нь. Өдөр Бат-Үүл ирлээ. Гуанзанд хамт оров. Дотоод (зохион байгуулалт) ажил үүргийн хуваарийг дахин нарийвчлахгүй бол болохгүй нь. Бид сахилга алдаж МАХ(Монголын Ардчилсан Холбоо)-оог бутаргаж ч мэдэх нь. Иймээс зохион байгуулалт, сахилгыг даруй бэхжүүлэх шийдвэр гаргах нь зүйтэй юм. Ер нь холбооны ажлыг уялдуулахын тулд ажлаасаа гарах нь зүйтэй юм гэж бодогдох юм. Телевиз орлоо. Батсуурь гараад явчихаж. Болд-Эрдэнэтэй тааралдаа. Зохиолчдийн хороо орж Болор цомын ганц урилга Чойжилсүрэн гуайгаас гуйж авлаа. Дугуй зааланд ирж хэсэг тенис тоглов. Дараа нь дээш гарч нилээд юм ярилаа. Хэдэн

1 2 3 4 19 20 21