1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө барилгын 0119-р анги орлоо. Тэнд гурван үеийн уулзалт боллоо. Данзанпилжээ гэж эрдэмтэй өвгөн байна. Хурандаа Сүхээ МАХ-ны тухай сонирхов. Намайг Болорцом-89-ийн эзнийг урь гэж хэллээ. БХЯ-ны сайд Моломжамц, МААУТГ (Монголын Ардын Армийн Улс Төрийн Газар)-ын дарга Ванчиндорж нар офицеруудын ордонд анги байгууллагын улс төр намын байгууллагын идэвхитэнүүдтэй уулзлаа. Тараад нэгдлийнхээ гишүүдтэй хичээл явууллаа. 12 сарын 27-нд Ванчиндорж, Нямбаяр, Пүрэвдорж, Мөнхдорж, Бадарч нартай манай нэгдлийнхэн уулзах боллоо. Орой гэртээ ирвэл манайхан унтаж байлаа.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өчигдөр болсон арга хэмжээний тухай мэдээ бичлээ. 15:00-д Оф (офицеруудын) ордон орлоо. Тэнд уулзалтад орлоо. Тэнд ир гээд Болд дэд хурандаа уриад байсан юм. Уулзалт хийхээ больсон гэнэ гэж хэллээ. Хайран цаг! Баясаатай уулзаж Болор цомын эзэнд Яамны намын хорооноос өгөх календарт юм бичүүллээ. Ажил дээрээ ирж баахан юм уншлаа. Өглөө Чойжил орж ирж дээд газраар явсан тухайгаа ярилаа. Орой МУИС орлоо. Эрдэнэтээс хоёр элч иржээ (Ууганбаяр, Эрдэнэбилэг). Тэнд 12 сарын 3, 10-нд болсон цуглаан, тэр үеийн байр байдал, хүнээсээ олон цагдаа цэрэг байсан тухай ярив. Бал РМЗ (Ремонто Механический Завод)-д улс төрийн клубт явдаг сурагтай. Мөн ТЗ (Төмөр зам)-аас ирж тэндхийн

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Нэг тэмдэглэл бичлээ. Өдөр Гомбосүрэнтэй хоолон дээр тааралдлаа. Зарим хүн миний эсрэг худал хуурмаг явуулга хийж буй бололтой. Хэлээгүй, яриагүй зүйлийг хэлсэн ярьсан болгож тараах гэж оролдож байх шиг санагдлаа. Ер нь хүнд сурталтнууд намайг алах хүртэл башир арга хэрэглэж мэдэх нь. “Нэр хугарахаар яс хугар” гэж миний эсрэг өөдгүй л юм хийж байна. Хэзээ нэгэн цагт шударга үнэн ялж өөдгүй, хүнлэг биш үйлстэнүүд түүхийн тортгонд дарагдаж, үл эргэх амьдралын алхаанд бяцлагдах байлгүй дээ! Сайн муу хоёр зэрэгцэн оршдог ч зэрэгцэж амьдрах хувьгүй хорвоо бололтой. Орой 17:00-д гутлын үйлдвэрт очлоо. Амарсанаа Баярсайхан бид гурав хэсэг залууст МАХ-ны талаар ярьж асуултанд нь

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө сууж нилээд юм уншлаа. Алтай утасдаад өдөр 16:00-д телевизийн бичлэг хийе гэлээ. Өдөр гэртээ ирж цайгаа уучихаад дугуй заал орлоо. Тэнд нилээд хүмүүс цуглав. Уулзалт ярилцлага зохион байууллаа. Телевиз бичлэг хийв. Бид МАХ-оог танилцуулаад ажлаа танилцууллаа. Орой Энхтүвшин камераар зураг авлаа. Нэгдэх өдрийн болон дараагийн асуудлыг тохироод гарлаа.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө босч юм угаагаад телевизор харж байгаа Телевиз очиж Батсуурьтай ярив. Нэвтрүүлэг хийх талаар тохирч авав. Орой хүүхэдтэйгээ эргэлдэж телевизор харж өнгөрлөө. Энэ бүтэн сайнд цуглаан жагсаал хийсэнгүй. Зөв бурууг нь цаг хугацаа харуулах байх.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Летучек хийлээ. Төлөвлөгөөнд орсон нэг материал бичиж өгөөгүй гэж жавтий хүртлээ. Нэг мэдээ бэлдэх гэж баахан гүйж амжууллаа. Төв шуудан орж нөхөдтэйгээ цуг Румыны элчин орох гэтэл элчин нь гадаад явчихсан байв. Үдээс хойш очиж элчингийн 1-р нарийн бичгийн даргад бичиг гардууллаа. Би уншиж Нинж орчууллаа. Румыны нөхөр бидэнд болсон үйл явдлын талаар мэдээлэл хийв. Орой МУИС-д цуглаж ярилаа. Бор-Өндөрөөс нэг төлөөлөгч ирлээ. Тодорхой ярилцав. Сонин гаргах албан байгууллагуудтай холбоо барих тухай нилээд ярилаа.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө шууд сонсголон явлаа. Тэнд армийн ХЗЭ (Хувьсгалт Залуучуудын Эвлэл)-ийн товчооны тайлангийн хурал болов. Хуралд хур (хурандаа) Нямбаяр оролцлоо. Бид бүгд санал бодлоо хэлэв. Редакцаар орчихоод “Улаанбаатарын мэдээ” сонины газар очлоо. Өчигдөр Жамъяан ирж холбооны нөхөдтэй ярилцъя гэсэн юм. Тэнд очиж Хүрэлбаатар, Ц.Мөнхжаргал нартай удаан ярилцлаа. (Зориг, Энхтүвшин, Бат-Үүл, Сүхбаатар, Нинж) бид зургаа байлаа. Мөнхжаргал гуай бидний ярилцлагыг цааш уламжилж боломж гарвал сониндоо тавъя гэлээ.

Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө байж байтал Бат-Үүл утасдлаа. Гэрт нь очвол Нинжтэй цуг байв. Бид ТХ (Төв хороо)-ны хөдөлмөрчдийг хүлээн авах байранд очиж мэддэг хүнтэй нь ярив. Бидний хүсэлтийг Намсрай даргад уламжлахаар болов. Бид засаг намын удирдлагатай уулзаж учир байдлаа ярья гэсэн юм. МХЗЭ (Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл)-ийн ТХ (Төв Хороо) орж Мандахтай уулзаж маргааш иргээд ярихаар болов. МУИС орж Зоригтой уулзах гэсэн алга. Энхтүвшинтэй ярилаа. Санал зөрж халуухан юм боллоо. МАХ (Монголын Ардчилсан Холбоо)-ны оршин тогтнох нэгэн хүнд, хамгийн хариуцлагатай үед тулж ирснээ улам бүр мэдрэх боллоо. Хэл амаа ололцож биесээ ойлголцох чухал байна. Телевизэд Зориг, Энхтүвшин, Баасан гурав ярилцлага өгөх болов. Орой УТГ

1 2 3 4 5 19 20 21